ОХУ: Үндсэн хуулийн өөрчлөлт буюу Путин суудлаа хадгалах боломжийг үгүйсгэсэнгүй
2020-06-22

 

ОХУ Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж, үүнийгээ олон нийтийн санал асуулгаар шийдэхээр төлөвлөж байгаа. Олон нийтийн санал асуулга дөрөвдүгээр сард болохоор товлогдсон байсан ч цар тахлын улмаас долоодугаар сарын нэгэн хүртэл хойшлуулсан юм. 

 

Өнгөрсөн гуравдугаар сард Төрийн думаар Үндсэн хуулинд нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн. Харин энэ үеэр Думын гишүүн Валентина Терешкова  Оросын төрийн тэргүүн 2036 он хүртэл төрийн эрхэнд байх боломжийг хангахуйц заалтыг санал болгосон юм. Тодруулбал, өнөөгийн ерөнхийлөгчийн хугацааг тэглэх эсвэл түүний эрх мэдлийг хоёр удаа сонгогдсоноор хязгаарласныг цуцлах санал гаргаж, энэ нь 380 гишүүний дэмжлэг авч, 43 хүн татгалзаж байв.

 

Ингэснээр, энэ нь 2036 он хүртэл Путины эрх мэдлийг сунгаж байгаа төдий биш харин 2024 оны асуудлыг (энэ үед Путины ерөнхийлөгчийн хугацаа дуусна) шийднэ гэж ажиглагчид үзэж байгаа юм. 

 

Владимир Путин ч өөрөө дахин сонгогдох боломжтой гэдгээ үгүйсгээгүй байна. Тодруулбал, Үндсэн хуулийн зохих нэмэлт батлагдвал төрийн тэргүүний суудалд дахин нэр дэвшинэ гэдгийг үгүйсгээгүй байна. Тэрбээр энэ талаараа "Россия1" телевизийн  "Орос улс.Кремль. Путин" кинонд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. 

 

"Үндсэн хуулинд боломж гарч ирвэл дахин нэрээ дэвшүүлэх боломжийг үгүйсгэхгүй. Юу болох нь вэ, харж л байя" хэмээн Путин мэдэгдээд "өөрийнхөө хувьд одоогоор юу ч шийдээгүй байгаа" хэмээн онцолсон байна. 

 

Түүнчлэн өнөөгийн болон хуучин ерөнхийлөгчдийн албан тушаалын хугацааг тэглэх тухай нэмэлтийн талаар санал бодлоо хуваалцсан байна. "Ийм нэмэлт батлагдахгүй бол хоёр жилийн дараа боломжит залгамжлагчийг хайх ажил засаглалын бүх шатанд явагдана гэдгийг би туршлагаасаа мэдэж байна. Гэхдээ залгамжлагчийг хайх биш харин ажиллах хэрэгтэй" хэмээжээ.

 

Ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд Путин оролцох эсэх нь дэлхийн эдийн засаг, коронавирусийн үр дагавар, бүс нутгийн сөргөлдөөний өрнөлөөс хамаарна гэж өмнө нь Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэж байлаа. Гуравдугаар сард "Нийгмийн маркетингийн хүрээлэн" судалгааны компани судалгаа хийхэд 2024 онд Путиныг нэр дэвшвэл оросуудын 57 хувь нь сонгоход бэлэн гэсэн хариулт өгч байжээ. 

 

Энд дуулгахад, Үндсэн хуулинд нэмэлт оруулах бүх Оросын санал хураалт долоодугаар сарын нэгний өдөр болох бөгөөд энэ өдрийг ажлын бус өдөр болгон зарлажээ. Санал хураалтад оролцогчид "Оросын Холбооны Улсын Үндсэн хуулинд оруулахаар төлөвлөсөн өөрчлөлтүүдийг та дэмжиж байна уу?" гэсэн ганцхан асуултад хариулах аж. 

 

Олон нийтийн санал бодлын судалгааны бүх Оросын төв зургаадугаар сарын хоёрны өдөр хийсэн судалгаагаар оросуудын 67 хувь нь санал хураалтад оролцоход бэлэн байгаа бол тэдний 61 хувь нь "тийм", 21 хувь нь "үгүй" гэж хариулна гэсэн дүн гарчээ.

 

Путин-2036 буюу хуучин Зөвлөлтийн орнуудын тэргүүнүүд

хэрхэн эрх мэдлээ сунгаж байв? 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
хххх:
,h,b,,n ,bтотти
2020-06-22