Улаанбаатар-Дорноговь чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоолоо
2020-06-22

 

Өчигдөр орой Төв, Говьсүмбэр аймгийн зааг Баян, Баянтал сумын хооронд 17:15-18:00 цагийн хооронд хүчтэй аадар бороо оржээ. Аадар борооны улмаас үер бууж Агуйт, Наран-Элгэн зөрлөг орчим 572-592 дугаар км-д төмөр зам үерийн усанд угаагдаж, галт тэрэг явах боломжгүй болжээ. Тиймээс тодорхойгүй хугацаагаар энэ чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөн хаагаад байна. Засварын бригадууд үзлэг шалгалт хийн сэргээн засварлах ажил эхэлжээ. 

Shuud.mn
Сонин хачин