Ахынх нь хүүхэд "анхны сонгуулиа" өгнө гээд хөөрч яваа
2020-06-23

Сонголтоо тунгаах өдрийн мэнд. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор дууслаа.

Энэ өглөөг эртхэн ажилдаа очиж, бичиж дуусгаагүй  бичвэрээ дуусгах  их  хүсэл, үүрэг хариуцлагаар эхлүүллээ.  Түмний унаа маань явж эхлээгүй учраас такси барихаар шийдэв.  Аанаа л автобусны буудал дээр таксинууд цуваанд орж  зогсох танил дүр зураг.  Шүгэлдсэн шиг ээ, машинаа арчих намхан шар  ах, өглөө  эрт гарч ирсэн бололтой. Цувааны хамгийн урд зогсож байна.

-Ах явах уу

-Явнаа дүү, суучих, хаашаа

Талбай, жолооч ах хөдлөх зуураа  өнөөдөр чинь харин сайхан өдөр болох нь, ойрдоо их л бороотой гэнэ лээ, Зарим газар чинь бүр үер буугаад айхтар юм болсон байна лээ гэж яриа  эхлүүллээ.

-Харин тиймээ. Ойрдоо бороотой гэсэн шдээ

-Сонгуулийн сурталчилгаа нэг юм дууслаа. Маргааш л бүх юм шийдэгдэнэ дээ. Дүү саналаа  өгөх юм байгаа биздээ.

-Өгнө өө.

-Танайх хэддүгээр тойрог, хэнд өгөх гэж байна.

-Харин ээ, сайн шийдээгүй л байна.

За ямартай ч сонгууль өгнө гэдэг чинь л болж байна. Өдөрт таксинд явахаар чинь, чиний үеийн залуус зарим  нь саналаа өгөхгүй ээ, гэцгээх юм байна шдээ. Миний хүүхэд байсан бол загнахгүй юу,  залуус та нар л саналаа сайн өгөх хэрэгтэй. Ахынх нь хүүхэд энэ жил “анхны сонгуулиа” өгнө гээд хөөрч яваа.  Аав би “буруу” будчихвал яахуу, миний саналыг “хар машин” нь уншихгүй бол яанаа, гээд л элгийн элгийн юм яриад л байгаа. Анх удаа санал өгөх болохоор бас баярлаад байх шиг байна.

-Танай хүүхэд хэнд саналаа өгөх өө  шийдсэн гэнэ үү?

-Мэдэхгүй, Би сонголтоо хийчихсэн, танд хэлэхгүй л гэх юм байна шдээ. Залуу хүн өөрөө хэнд өгөх өө шийднэ биз. Ийн яриа өрнөх зуур зорьсон газар, зогсоол дээрээ ч ирчихлээ. Тооцоогоо хийчихээд, ажил руугаа алхлаа.

Залуучууд саналаа өгнө гэснээс урд орой  ажлаа тараад харих замдаа  үеийн хэдэн  нөхөдтэйгээ таарч, хэсэг “буу” халав.  Яалтчгүй сонгуулийн тухай яриа  дэлгэлээ. Ихэнх нь саналаа өгнө гэж байхад хэдэн нөхдийн дунд “эсэргүү” нэг нөхөр  байдаг ёсоор нэг маань саналаа өгөхгүй гэж гэдийв.  “Төр миний саналаар л дутав” гэж хэнхэлзэх нь уур ч хүргэх шиг.   Төрд, хэн нэгэнд саналаа өгч байгаа зүйл биш, өөрөө өөрийнхөө төлөө сонголт хийж байгаа хэрэг. Бидэнд сонголт хийх эрх дөрвөн жилд нэг л удаа олддог. Ирээдүйнхээ төлөө сонгуулиа өгөх нь зүйтэй. “Харин найз нь сонголтоо хийгээгүй ээ”, очоод судалж байгаад саналаа өгөхөөс гэлээ. Ингээд бид найзыгаа санал өгч, сонголт хийлгэх болсондоо сэтгэл өег тарцгаасан.  

Зургадугаар сарын 02-ны өдрөөс сонгуулийн сурталчилгаа эхэлж, 22-нд хуулийн дагуу албан ёсоор дуусгавар болж байна.  Энэ хугацаа   хэнд саналаа өгөх өө шийдэх цагийг гаргаж өгч байгаа хэрэг. Өөрийн амьдарч, оршин сууж байгаа газартаа дэвшиж байгаа  нэр дэвшигчдийг   судалж, өөрийн  дүгнэлтээ хийгээд сонголтоо хийнэ.

Бид найм дахь удаагаа төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох гэж байна. Энэ жил 15 нам, дөрвөн эвсэл, бие даагчаас бүрдсэн 606 нэр дэвшигч дэвшиж байгаа учраас урд урдны жилүүдээс илүү сонголт өргөн.  Хувь хүн бүр эрхээ эдэлж, үүргээ биелүүлж саналаа өгөх нь юу юунаас илүү чухал. Ялангуяа, залуус бид.

Бид сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд нэр дэвшигчдийн боловсрол, мөрийн хөтөлбөртэй бүрэн танилцсан. Харин өнөөдөр тунгаах өдөр.  Магадгүй та одоо ч хэнийг сонгох оо шийдээгүй байгаа бол, хаалганы завсраар хавчуулаад үлдээсэн сонин сэтгүүл, автобуснуус буухад чинь амдаж аваад өгсөн нэрийн хуудас, танилцуулга, http://songuuli.mn/  сайт руу орж танилцаад сонголтоо хийх боломжтой.

Эрхээ эдлээд, ирцээ бүрдүүлээд сонголтоо хийгээрэй. Сонголт бидний гарт.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
MARGAASH ARDCHILSAN MONGOL YLJ ARD TUMNEE ENE IH HYMRALAAS GARGAASAIDAA.MONGOL YLNA.
2020-06-23
МАРГААШ 2020.06.24-НИЙ ӨДӨР. МОНГОЛЧУУД БИД МАН-ААС ХАРИУЦЛАГА НЭХЭЖ ДҮНГЭЭ ТАВИНА. МАН 2016-2020 ОНУУДАД БИДНИЙ ТАТВАРЫГ НЭМЛЭЭ, АЖИЛГҮЙДЭЛ ДЭЭД ЦЭГТЭЭ ХҮРЛЭЭ, ИХ ХУРЛЫН ХУЛАЙЧ ЛУЙВАРЧИД НЬ ЖДҮ-ГИЙН 3% ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙГ АВЧ САН ХӨМРӨГИЙГ ДУУСГАЛАА. ТЕНДЕР, КОНЦЕСС АВЧ БОЛОХ БҮХ МӨНГӨНИЙ ЭХ ҮҮСВЭРИЙГ ХУЛГАЙЛЖ АВЧ ДУУСЛАА. МОНГОЛЧУУД БИД МАРГААШ ДҮНГЭЭ ТАВИНА.МАН-ЫН ХУЛГАЙЛСАН ХӨРӨНГИЙН ХУРААЖ,БУРУУТАЙ ЛУЙВАРЧДЫГ ШҮҮХЭЭР ОРУУЛЖ ШОРОНД НЬ ЯВУУЛЪЯ.ХҮРЭЛСҮХ ГЭЖ ХОШГИРСОН ЛАЛАРЫН НОВШИЙГ ЗАЙЛУУЛЪЯ.

Ман:
бид чадлаа, ждү, концэсс, хөд.эрх.дэмжих сан, + хүчин, аллагууд, татвар нэмсээн...гэхдээ л хүч дутаад хүчин хийж болохгүй бна...
2020-06-23