Д.Нямхүү: Хоёр хүнээс халдвар илэрч, таван оюутан эдгэрэв
2020-06-23

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.06.23/ хийлээ. Хэвлэлийн хуралд  ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцож мэдээлэл өгөв. 

Дэлхий дахинаа COVID-19 халдвараар 9 сая хүн өвчилж, 473 мянган хүн эндсэн байна. Мөн 4.9 сая хүн эдгэрч 3.7 сая хүн энэ өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байгаа юм. Сүүлийн 24 цагт дэлхий дахинаа өвчний улмаас гурван мянга гаруй хүн амь насаа алджээ.

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 7600 хүн өвчилж 95 хүн нас барж өвчлөлийн тоогоор дөрөвдүгээрт орж байна. Буриадад 42 хүн шинээр өвчилжээ. АНУ-д өчигдөр 308 нас баралт нэмж бүртгэгдэн халдвар авсан хүний тоо 2 саяд хүрч 119 мянга 900 гаруй хүн энджээ. Герман улсад 530 тохиолдол, гурван нас баралт шинээр бүртгэгдсэн байна.

Япон улсад 56 тохиолдол бүртгэгдсэн бол БНСУ-д 46 тохиолдол, нэг нас баралт бүртгэгдсэн байна. 

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус дэлхийн хэмжээнд халдварын тархалт улам эрчимжиж байгааг онцолж, халдвар өргөн тархаж байгаа улс оронд хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг анхааруулсан байна.

Гэрэл зургийг MPA.mn

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Сүүлийн өдрүүдэд тусгай үүргийн дөрвөн нислэгээр 1049 иргэнийг татан авсан байна.  Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 2274 иргэн байгаа. Үүүнээс тав хүртэлх насны 115 хүүхэд, жирэмсэн 46, эрхтэн тогтолцооны өвчин, чихрийн шинж зэрэг бусад өвчтэй 50 гаруй иргэн байна. Цэргийн төв эмнэлэгт биеийн байдал хүнд 16, эрчимт эмчилгээний тасагт 6 иргэн байгаа. Тархинд цус харвасан 76 настай иргэнийг татан авсан. Эдгээр иргэнээс COVID-19 халдвар илрээгүй, шинжилгээний хариу сөрөг гарсан.

Бээжин хотод манай улсын нэг иргэний биеийн байдал хүнд байгаа. Энэ иргэнээ татан авах бэлтгэлийг бүрэн хангасан. Иргэнийг Замын-Үүдийн боомтоор хүлээн авч, тусгаарлах байранд тусгаарлаж шинжилгээ аваад шинжилгээний үр дүнгээс хамаарч эмчилгээний байгууллагыг сонгоно. БНХАУ-ын талаас зөвшөөрөл олгосон тохиолдолд иргэнээ татан авна. 

Нийслэлд гэрийн тусгаарлалтад 732 хүн, бусад аймагт тодорхой тооны иргэд бий. Жолооч нарт санамсаргүй түүврийн аргаар шинжилгээ хийж байгаа. Замын-Үүдийн боомт дээр ЗООНОЗ-ын өвчин судлалын үндэсний төвийн явуулын лаборатори ажиллаж байгаа. Энэ лабораторид 500 гаруй жолоочид шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарсан" гэв. 

Гэрэл зургийг MPA.mn

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 426 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 424  сорьцноос вирус илрээгүй хоёр хүнээс халдвар илэрлээ. Энэ нь Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн хоёр хүний давтан шинжилгээнд COVID-19 халдвар илэрсэн. Халдвар илэрсэн хоёр хүний тухайд 30-34 насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс байна. 

Мөн өнөөдөр 40 хоног эмчлэгдээд, 19-24 насны цэргийн сургуулийн таван оюутан эдгэрч эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт 158 хүн эдгэрч эмнэлгээс гараад байна. ХӨСҮТ-д өнөөдөр 106 хүн эмчилгээ, ажиглалт, тандалтад байна. Үүнээс халдвар авч эмчлэгдэж байгаа 57 хүн байна. Биеийн байдал хөнгөн 51, хүндэвтэр 6. Бид АНУ-аас ирэх онгоцыг хүлээн авахаар бүрэн бэлтгэлээ хангаад хүлээж байна" гэлээ. 

Монгол Улсад батлагдсан тохиолдлын тоо 215 боллоо. 

Гэрэл зургийг MPA.mn

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Орос улс даяараа бөөстсөн байна. Казакстан ч гэсэн.
2020-06-23
МАРГААШ 2020.06.24-НИЙ ӨДӨР. МОНГОЛЧУУД БИД МАН-ААС ХАРИУЦЛАГА НЭХЭЖ ДҮНГЭЭ ТАВИНА. МАН 2016-2020 ОНУУДАД БИДНИЙ ТАТВАРЫГ НЭМЛЭЭ, АЖИЛГҮЙДЭЛ ДЭЭД ЦЭГТЭЭ ХҮРЛЭЭ, ИХ ХУРЛЫН ХУЛАЙЧ ЛУЙВАРЧИД НЬ ЖДҮ-ГИЙН 3% ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙГ АВЧ САН ХӨМРӨГИЙГ ДУУСГАЛАА. ТЕНДЕР, КОНЦЕСС АВЧ БОЛОХ БҮХ МӨНГӨНИЙ ЭХ ҮҮСВЭРИЙГ ХУЛГАЙЛЖ АВЧ ДУУСЛАА. МОНГОЛЧУУД БИД МАРГААШ ДҮНГЭЭ ТАВИНА.МАН-ЫН ХУЛГАЙЛСАН ХӨРӨНГИЙН ХУРААЖ,БУРУУТАЙ ЛУЙВАРЧДЫГ ШҮҮХЭЭР ОРУУЛЖ ШОРОНД НЬ ЯВУУЛЪЯ.ХҮРЭЛСҮХ ГЭЖ ХОШГИРСОН ЛАЛАРЫН НОВШИЙГ ЗАЙЛУУЛЪЯ.