Цэргийнхэн үер буусан газруудад ажиллаж, иргэдэд тусалж байна
6-23

Төв аймгийн нутаг дэвсгэрт 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр орсон усархаг аадар бороо  нэлээдгүй хор хохирол учруулжээ. 

 

 

Тухайлбал Зуунмод, Алтанбулаг, Сэргэлэн сумдад 380 гаруй айлын гэр, найман орон сууцны барилгын зоорь усанд автаж, 16 өрхийн гэр болон 80 гаруй хашаа урссан мэдээ байна. Төв аймагт үерийн улмаас үүссэн энэхүү гамшгийн нөхцөлүүдийг багасгах, цэвэрлэх ажилд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд нийгмийн хариуцлагын хүрээнд идэвх, санаачилгатай оролцож байгаа аж.

 

Зуунмод сумын дөрөвдүгээр багт Төв аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл хамтран үерийн улмаас чулуугаар бөглөрсөн ус зайлуулах хоолойг ухаж гаргах, усанд урссан хашаа, айлын эд хогшлуудыг цэвэрлэж байгаа бол Алтанбулаг суманд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийнхан усанд автсан айл өрхүүдийг зөөвөрлөн, аюулгүй газарт барьж өгчээ.

 

Нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагтаа тусалж байгаа Төв аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн цэргийн алба хаагчдын ажиллаж буй Зуунмод сумын дөрөвдүгээр багт очив. Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Төмөрчөдөрөөр ахлуулсан алба хаагчид өчигдөр буюу 6 дугаар сарын 22-ны өдөр үерийн улмаас үүссэн бүх хог хаягдлуудыг цэвэрлэж, цэгцэлсэн бол 6 дугаар сарын 23-ны энэ өдөр засмал зам дагуух ус зайлуулах хоолойг ухаж гаргахаар ажиллаж байна. Үерийн улмаас ус зайлуулах хоолой чулуугаар бөглөрч, замын хашлагууд цөм эвдэрч сүйджээ. Энгийнээр тайлбарлавал хоёр метр гаруй өндөр засмал замыг тэгш хэмд очтол нь уулын чулуу усанд туугдан үерлэж ирсэн учир цэргийнхэн бороо орохоос урьтаж, ус зайлуулах хоолойг цэвэрлэж байгаа юм байна.

 

 

Дэд хурандаа Т.Төмөрчөдөр ярихдаа “Аймгийн Онцгой комиссын өгсөн үүргийн дагуу Зуунмод сумын дөрөвдүгээр багт Зэвсэгт хүчний 016 нэгтгэл болон манай алба хаагчид хоёр дахь өдрөө ажиллаж байна. Бидний гол зорилго аль болох богино хугацаанд ус зайлуулах хоолойг цэвэрлэх явдал юм. Яагаад гэхээр ойрын өдрүүдэд бороо дахин орох учраас амдаж, цэвэрлэгээ дуусгахаар ажиллаж байна. Ер нь Зуунмод сумын нутагт үеийн улмаас 181 айлын гэр, дөрвөн орон сууцны барилгын зоорь усанд автаж, зургаан өрхийн гэр урсаж, 53 айлын хашаа нурсан. Биднээс гадна төрийн байгууллагуудын албан хаагчид гамшиг учирсан багуудад ажиллаж, цэвэрлэгээг гүйцэтгэж байгаа” гэв.

 

Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлээс ахлах ахлагч Б.Болдбаатар ахлагчтай 20 орчим хугацаат цэргийн алба хаагч ирчихсэн, цэвэрлэгээ гүйцэтгэж байна. Тэд Зүүнбаян-Тавантолгойн чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд хоёр сар орчим өөрсдийн хүсэлтээр ажиллаад, саяхан ангидаа иржээ. Энэ талаар байлдагч Б.Цэрэнням “Улс орны бүтээн байгуулалтад өөрсдийн хувь нэмрээ оруулсандаа маш их баяртай байна. Манай ангийн хугацаат цэргийн алба хаагчид хурандаа Б.Энхбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 7782 дугаар ангид өөрсдийн хүсэлтээр ажиллаад ирсэн” гэлээ. Тэрээр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат бөгөөд нутгаасаа тавуулаа ирсэн гэнэ. Цэргийн албаны талаар сэтгэгдлийг нь хуваалцахад “Миний амьдралын сургууль” хэмээн товч тодорхойлов.

 

 

Түүнтэй мөр зэрэгцэн алба хааж байгаа Архангай аймгийн Булган сумаас татагдаж ирсэн байлдагч Б.Билгүүн “Өчигдөр усанд урссан хашаа болон гэрүүдийг зөөвөрлөж, энэ орчмыг цэвэрлэсэн. Сумын иргэд биднийг хараад “Ямар сайн хүүхдүүд вэ?” гээд л баярлаж байсан” гэлээ. Байлдагч Б.Билгүүн цэрэгт ирэхээсээ өмнө 86 кг жинтэй байсан бол өдгөө 78 кг болж турж чаджээ. Үүнийгээ тэрээр бие хөнгөрөөд их сайхан болсон, цэргийн алба наад зах нь хүний бие бялдарт хүртэл ингэж сайхан нөлөөлдөг юм байна" гэв. Тэрээр үндэсний бөх, чөлөөт бөхөөр хичээллэдэг, үзүүлсэн амжилт нь ч багагүй ажээ.

 

Дараагийн хугацаат цэрэг нь дэд түрүүч Б.Хангайбазар. Булган аймгийн Тэшиг сумын харьяат энэ залуу мөн л төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцоод ирсэн, цэргийн албанд улирч ажиллах хүсэл мөрөөдөлтэй. Нутагтаа суугаа аав Ж.Батхуяг, ээж Б.Отгонгэрэл нартаа “Хүү нь албаа нэр төртэй хааж байгаа шүү аав, ээж минь. Та хоёрын минь бие тэнхээ сайн, мал ахуй тарган тавтай биз дээ. Та хоёртоо хүү нь маш их хайртай” хэмээн мэндчилгээ дэвшүүлсэн юм. Байлдагч А.Отгонтөгс, Б.Зориг нар ч гэсэн “Хүнд тусална гэдэг их сайхан. “Баярлалаа” гэдэг үгийг ойрын өдрүүдэд их сонсож байна” гээд хүрзээ бариад ажилдаа орлоо.

 

 

Энэ үеэр аймгийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Н.Төмөрбаатар (Онцгой байдлын газрын дарга) ажил гүйцэтгэж байгаа залуусыг эргэж тойрч байсан бөгөөд тэрээр “Аймгийн Онцгой комиссын нэрийн өмнөөс та бүхэндээ талархаж байна. ЗХЖШ болон Хуурай замын цэргийн командлалын удирдлагуудад баярлалаа” хэмээсэн юм.

 

 

Эх сурвалж: ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ

Shuud.mn
Сонин хачин
Hb:
Yer usnii hooloinuud avto zam,tumur zamd yalgaagui umiisan nariihan tootsoogui hiiheer chini amarhan buglurch Tegeed zamaa yrsgaj bgaashd,ailuud ch gesen yer usnii yrsgal daguu dulii tsarailaad buuchihna,amia aldsan hoinoo oilgoh bhda
2020-06-24
irgen:
saihan goe ineesen zaluus bainaa
2020-06-23
irgen:
bulchintai goe bolnoo ajillaad bai
2020-06-23
одоогийн цэргүүдийн бие бялдар дажгүй болжээ. эх орныхоо бүтээн байгуулалтанд сайн оролцуулах хэрэгтэй.
2020-06-23
irgen:
zergyyd saihan bainaa, mongol uls neg l technik um yamar ih dutagdaltai um be dee hyrz bariad l yaj yeriin shoroog zailuulaad zogsoh ve dee
2020-06-23