Төрийн өндөрлөгүүд хаана саналаа өгөх вэ
2020-06-24

 

 

УИХ-ын сонгуулийн санал хураалтын ажиллагаа өнөөдөр буюу зургадугаар сарын 24-нд Улаанбаатарын цагаар 07.00 цагаас орон даяар эхлээд байна.

 

Төрийн өндөрлөгүүд  хаана, хаана саналаа өгөх вэ 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: 48 дугаар ЕБС-ын спорт зааланд байрлаж буй УИХ-ын сонгуулийн БЗД-ийн 23-р тойргийн 8-р хэсгийн санал авах байранд очиж саналаа өгнө. Цаг нь  тодорхой бус байна.

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: 11.40 цагт 48 дугаар ЕБС-ын спорт заланд байрлаж буй УИХ-ын сонгуулийн БЗД-ийн 23-р тойргийн 8-р хэсгийн санал авах байранд очиж саналаа өгнө. 

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар:  УИХ-ын 3 дугаар тойрог буюу Баянхонгор аймагт саналаа өгнө. 

Shuud.mn
Сонин хачин