Залуучууд "СОНГУУЛЬ"-ийг сонгож байна
2020-06-24
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль өнөөдөр /2020.06.23/ 07.00 цагт орон даяар албан ёсоор эхэллээ. 

 

Нийслэлийн 28-р тойргийн 3 дугаар хэсгийн санал хураалтын байранд өглөө 08.30 цагт очиход хэдийн урт дараалал үүссэн байв. Үндэсний дээлээрээ гоёсон залуухан охид "Ахаа бид хоёрын зургийг аваад өг" гэхэд мөн л монгол цамц өмссөн ахимаг насны ах "Алив, бодвол өндөр л гарна гэх биз" хэмээн цааргалах зүйлгүй хичээнгүйлж байна. 

 

Дараалан зогсох сонгогчдын ихэнх нь залуучууд байх аж. Өмнө нь 2016 оны УИХ-ын сонгуулийн өглөөний энэ цагт ахимаг насныхан ганц, нэгээрээ уван цуван ирж харагдсан бол өнөө сонгуулийн тод өнгө нь залуус байна. 

 

Тэдний нас залуу жавхаа, "Хэнд саналаа өгөх гэж байна" гэдэг асуултад "Хэлэхгүй" гэх зориг шулуун хариулт сайн цагийн эхлэлийг билэгдэх шиг өөдрөг, гэгээн. 

 

2016 оны сонгуульд 18-25 насны сонгогчдын 50.8 хувь, 25-30 насныхны 65.2 хувь, харин 60-с дээш насныхан 97 хувийн идэвх, оролцоотой саналаа өгсөн гэх статистик мэдээ бий. Тэгвэл 2020 оны сонгогчдын 42 хувь нь 18-34 насны, 18 хувь нь 55-с дээш насны хүмүүс байна.

 

Залуусаа, сонгуулийн ирцээ бүрдүүлж, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцоорой.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
МАНАН-г газрын хөрснөөс арчицгаая.:
Коронагийн эсрэг тэмцэх ямар ч бодит төлөвлөгөө байхгүй МАНАН-г битгий сонгоорой. Би аль ч намыг, ямар ч олигархийг дэмждэггүй. Энэ сонгуулиар удам угсаа сайтай, маш өндөр боловсролтой, маш сайн боловсруулсан мөрийн хөтөлбөртэй, нэр цэвэр, гэр бүлтэй, ажил амьдралын туршлагатай, ухаан саруул, эд мөнгөний шунал багатай, эх орондоо хайртай, сэтгэл зүрхнээсээ төрдөө зүтгэх чин сэтгэлтэй, 40 гаран настай ШУДАРГА хүнийг олж сонгоорой.
2020-06-24
Зочин:
Монгол мину ард түмэн мину сонголтоо зөв хийгээрэй
2020-06-24
guest:
наабаа дэвшиж байгаа юмуу?
2020-06-24