У.Хүрэлсүх: Шударга нийгмээ байгуулах үргэлжлэл явагдаж байна
2020-06-24

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын сонгууулийн  тойргийн Баянзүрх дүүргийн 48-р сургуулийн санал өгөх байранд саналаа өглөө. Ерөнхий сайд У.Хүрэлсүх саналаа өгөөд гарч ирээд сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ: 

 

 

-Өнөөдөр бол нэг ёсны ард түмний баярын өдөр. Төрийн эрхийн дээд байгууллага УИХ-аа сонгох, Үндсэн хуулийн хүрээнд олгогдсон сонгох, сонгогдох эрхээ ард иргэд эдэлж хэрэгжүүлж байна. Хэдийгээр дэлхий ертөнц цар тахалтай, хүмүүсийн амьдрал хүндхэн байгаа ч төрийн эрх барих дээд байгууллага парламентын сонгуулиа амжилттай зохион байгуулж байгааг манай ард түмэн бүгд мэдэж байгаа. УИХ ч хуулийн хүрээнд сонгуулийг цаг хугацаанд нь зохион байгуулж, Үндсэн хуулиар олгогдсон ард иргэдийн эрхээ хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Ард иргэд маш сайхан идэвхтэй оролцож байна. Залуучууд идэвхтэй байгааг хэллээ. Энэ удаагийн сонгуульд шинэ мянганы хүүхдүүд анх удаа саналаа өгч байна. Монголын ард түмэн бол шударга сайхан нийгэмд амьдаръя гэж хүсч байгаа. Шударга нийгмээ байгуулах үргэлжлэл явагдаж байна гэж бодож байна.

Монголын нийт ард түмэнд сонгуульд идэвхтэй оролцоорой, ялангуяа залуучуудаа сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна. УИХ-д нэр дэвшсэн бүх нам эвсэл, бие даагч нартаа амжилт хүсье. Шударга сайхан, ард түмнийхээ эрхийг зөрчихгүйгээр, хүн болгон идэвхтэй оролцсон, төр улсаа эмхлэн байгуулсан сайхан сонгууль болно гэдэгт итгэж байна. Би янз бүрийн үймээн самуун гарахгүй гэдэгт 100 хувь итгэлтэй төгс байна. Яагаад гэвэл иргэд сонголтоо хийчихсэн байгаа. Сая саналаа өгөх гээд ороход өнгө төрх нь мэдрэгдэж байна. Төр засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, УОК-оос хэрэгжүүлж байгаа арга хэмжээг биелүүлж, гараа ариутгасан, маскаа зүүсэн, хоорондын зайгаа барьсан, эмх цэгцтэй дэг журамтай болж байна. Сонгууль шударга явагдах ёстой.

 

Манай ард түмэн хоорондоо муудалцъя, жагсъя, тэмцье гэсэн бодол ард түмний зүрх сэтгэлд байхгүй гэдэгт итгэлтэй байгаа. Гашуун зовлон амсаж байсныг бид бүгд мэднэ. Долдугаар сарын 1 гэж үйл явдал болсон. Таван сайхан залуу амь эрсэдсэн. Ийм зүйл хэзээ ч дахиж давтагдахгүй. Хүн болгон сайтар ухамсарлаж ойлгож байгаа. Сонгуулийн хорооны дэг журам, тавьж байгаа шаардлагыг сайхан биелүүлээд явах хэрэгтэй. Янз бүрийн үймээн самуун гарахгүй гэдэгт итгэл төгс байна хэмээв. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
ХҮРЭЛСҮХЭД:
АРГАГГҮЙ ДЭЖ Л САНАЛ ӨГЦГӨӨСӨН ШҮҮ. ШУДРАГА ЁСНЫ ТӨЛӨӨ НЭЛЭЭД ИХ АЖИЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ШҮҮ ГЭЖ ТАШУУР ӨГСӨН ТӨДИЙ... ЦААШАА ХАРИН ӨМНӨХӨӨСӨӨ ХЭД ДАХИН ИХ АЖИЛ ХЭД ДАХИН ИХ ХУРД ХЭРЭГТЭЙ БАЙНА
2020-06-25
МАНАН-г газрын хөрснөөс арчицгаая.:
Коронагийн эсрэг тэмцэх ямар ч бодит төлөвлөгөө байхгүй МАНАН-г битгий сонгоорой. Би аль ч намыг, ямар ч олигархийг дэмждэггүй. Энэ сонгуулиар удам угсаа сайтай, маш өндөр боловсролтой, маш сайн боловсруулсан мөрийн хөтөлбөртэй, нэр цэвэр, гэр бүлтэй, ажил амьдралын туршлагатай, ухаан саруул, эд мөнгөний шунал багатай, эх орондоо хайртай, сэтгэл зүрхнээсээ төрдөө зүтгэх чин сэтгэлтэй, 40 гаран настай ШУДАРГА хүнийг олж сонгоорой.
2020-06-24
anhaar:
Өнгөрсөн арваннэгдүгээр сард МАН давамгайлсан парламент 1992 оны үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж парламентын систем, засаглал, хуулийн хараат бус байдал, засаглалын тогтвортой байдлыг бэхжүүлэхийг оролдсон. Ерөнхийлөгч Х.Баттулга парламентын ардчилал, шүүхийн хараат бус байдалд илүүтэй халдах болсон учраас энэ хуулийн нэмэлт өөрчлөлт нь чухал байв. Эдгээр нэмэлт өөрчлөлтүүдийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд дараагийн парламент хуулиудыг батлах хэрэгтэй. Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш МАН-ын хоёр, АН-ын гурван нэр дэвшигч хоригдсон. Эдгээр нь улс төрийн зорилготой бөгөөд У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын зөрчлийн бай болжээ.
2020-06-24
Hdhhd:
Pultuush yagad huuli zurchuud reklam hiigeed bna
2020-06-24