Монгол Улсын УИХ-ын наймдахь удаагийн сонгууль болж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос санал хураалтын ирцийн мэдээллийг 12:30, 17:30, 22:30 цагт нийтэд мэдээлэх юм. Эхний мэдээллийг хүргэлээ.
Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүн Б.Баасандорж "УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаа улсын хэмжээнд 12.00 цагийн байдлаар 25.13 хувийн ирцтэйгээр явагдаж байна. УИХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалт 12.00 цагийн байдлаар 23.04 хувьтай байсан бол энэ онд өссөн дүнтэй явагдаж байна. Улсын хэмжээнд сонгогчдын нэрийн жагсаалтад 2,000,624 иргэн байгаагаас 2070 хэсгийн хороодоос авсан мэдээллээр 19956 иргэн зөөврийн хайрцгаар саналаа өгч, 507510 сонгогч өөрийн биеэр хүрэлцэн ирж саналаа өгөөд байна” гэлээ.
Аймаг / Дүүрэг |
Тойрог |
Сонгогчдын ирц /12.00 цагийн байдлаар/
|
|
|
Нийт сонгогчийн тоо |
Санал өгсөн сонгогчийн тоо, хувь |
|
||
Архангай |
1 |
61725 |
15587 /25.25 хувь/ |
|
Баян-Өлгий |
2 |
65258 |
12047 /18.46 хувь/ |
|
Баянхонгор |
3 |
56688 |
16990 /29.97 хувь/ |
|
Булган |
4 |
40877 |
13006 /25.21 хувь/ |
|
Говь-Алтай |
5 |
37458 |
12806 /34.19 хувь/ |
|
Говьсүмбэр Дундговь |
6 |
40829 |
9663 /23.67 хувь/ |
|
Дорнод |
7 |
52159 |
13865 /26.58 хувь/ |
|
Дорноговь |
8 |
44650 |
12182 /27.28 хувь/ |
|
Завхан |
9 |
74373 |
21294 /28.63 хувь/ |
|
Өмнөговь |
11 |
44821 |
12580 /28.07 хувь/ |
|
Сүхбаатар |
12 |
40738 |
13191 /32.38 хувь/ |
|
Сэлэнгэ |
13 |
72768 |
16598 /22.81 хувь/ |
|
Төв |
14 |
61817 |
15299 /24.75 хувь/ |
|
Увс |
15 |
52141 |
14668 /27.04 хувь/ |
|
Ховд |
16 |
54254 |
14668 /27.04 хувь/ |
|
Хөвсгөл |
17 |
86341 |
22029 /25.51 хувь/ |
|
Хэнтий |
18 |
49689 |
13647 /27.46 хувь/ |
|
Дархан-Уул |
19 |
65074 |
16489 /25.34 хувь/ |
|
Орхон |
20 |
66731 |
15705 /23.53 хувь/ |
|
Багануур, Багхангай, Налайх |
21 |
45451 |
10104 /22.23 хувь/ |
|
Баянзүрх |
22 |
109820 |
22673 /23.74 хувь/ |
|
Баянзүрх |
23 |
112083 |
24564 /21.92 хувь/ |
|
Сүхбаатар |
24 |
86814 |
19275 /22.20 хувь/ |
|
Чингэлтэй |
25 |
103416 |
22363 /21.62 хувь/ |
|
Баянгол |
26 |
135711 |
35311 /26.2 хувь/ |
|
Сонгинохайрхан |
27 |
84520 |
16920 /20.02 хувь/ |
|
Сонгинохайрхан |
28 |
110914 |
27779 /25.05 хувь/ |
|
Хан-Уул |
29 |
114446 |
29749 /25.99 хувь/ |
|
Аймгийн хэмжээнд 1 сая 116 мянга 324 хүн санал өгөхөөс 12.00 цагийн байдлаар зөөврийн хайрцгаар 16847 хэсгийн хороодод 295372 иргэн санал өгч сонгуулийн санал хураалтын үйл явц 26.46 хувьтай байна.
Харин нийслэлийн хэмжээнд 903175 иргэн санал өгөх ёстойгоос зөөврийн хайрцгаар 4109 иргэн, хэсгийн хороодод 212138 иргэн саналаа өгч, сонгуулийн санал хураалтын үйл явц 23.49 хувьтай байна. Улсын хэмжээнд 2070, 19956, 507510 сонгогч буюу 25.13 хувийн ирцтэйгээр үргэлжилж байна.
Ийнхүү Сонгуулийн ерөнхий хорооноос нийт 29 тойрог бүхий нийт 2070 хэсгийн хороодоос ирсэн мэдээллийг нэгтгэн мэдээллээ.
Г.Сүрэн
Уншиж байна |