Х.Баттулга: Шинэ УИХ, Засгийн газартай эдийн засгаа босгох асуудлаар шуурхайлан ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баянзүрх дүүргийн УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойргийн 8 дугаар хэсгийн хорооны санал авах байранд ирж саналаа өглөө.
Тэрбээр:
-Монгол Улс найм дахь удаагийн УИХ-аа сонгох гэж байна. 17:00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгогчдын ирц 40 гаруй, нийслэлд 50 гаруй хувьтай байна. 22:00 цаг санал хураалт хаана. Та нарын санал улс орны хөгжилд чухал шүү.
УИХ-ыг “бага ард түмэн” гэдэг. УИХ-д сонгох 76-гаа илүү цензуртэй сонгоорой.
-Нэр дэвшигч Г.Амартүвшинг 2014 онд Монгол Улсын иргэншлээс гаргасан гэж байна. Энэ талаар?
-2014 онд Монгол Улсын иргэншлээс гаргасан эсэхийг мэдэхгүй байна. Үүнийг зохих байгууллагууд нь мэдээлэх байх. Гадаадын иргэншилтэй гэсэн мэдээлэл харагдаж байсан.
Дэлхий даяар цар тахал, дан ялангуяа эдийн засагтай холботой асуудал ямар байгааг бид мэднэ. Монгол орны хувьд адилхан. Шинээр байгуулагдсан УИХ, Засгийн газартай эдийн засгийг босгох, ард иргэдээ ядуурлаас гаргах тал дээр шуурхайлан ажиллана. Би өөрөө бизнесийн салбарт байсан хүн. Давуу талаа ашиглаж ажиллана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ