ШУУД: УИХ-ын сонгуулийн 29 тойрогт сонгогчдын ирц бүрдсэн байна
2020-06-24

 

СЕХ-ноос ээлжит мэдээллээ хийж байна. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл хийж байна. УИХ-ын сонгуулийн 29 тойрогт ирц хүрсэн мэдээлэлтэй байна. Өнөөдрийн сонгуулийн дүнг дэлгэцээр шууд дамжуулна.

 

2070 хэсгийн 400 гаруй нь ямар нэг сүлжээнд холбогдоогүй учир дүн мэдээ дамжуулахад саад учирч болзошгүй байна. Жишээ нь, Увс аймгийн санал авах 3 байранд аянга буусан. Баруунтуруун, Өндөрхангай, Зүүнхангай сумын санал авах байранд аянга буусан. Хэнтий аймгийн Мөрөн сумын санал авах байр үерт автсан. Онцгойгийнхон усыг соруулж, хэвийн болгосон. 

 

 

Shuud.mn
Сонин хачин