Сонгогчид ирцээ бүрдүүлж, МАН-ыг "улираан" сонгов
2020-06-25

 

Найм дахь удаагийн УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар 14 нам, эвсэл  болон 121 бие даагч нийтдээ 606 нэр дэвшигч өрсөлдсөн түүхэн онцлогтой. Тэр дундаа 121 бие даан нэр дэвшигчид өрсөлдсөнийг сонгуулийн үр дүн, парламентын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах магадлалтай гэсэн таамаглал байлаа. Харин сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН 62, АН 11, “Зөв элекотрат” эвсэл 1, “Та бидний эвсэл” 1, бие даагч 1 суудал аваад байна.

 

Намаа ялуулж, лидерээ зөвшөөрүүлсэн У.Хүрэлсүх

 

Одоогийн эрх баригч хүчин МАН-ын дарга У.Хүрэлсүх энэ удаагийн сонгуулиар намаа үнэмлэхүй олонхи ялуулж чадлаа. 2016 оны парламентын үр дүнгээр байгуулагдсан үнэмлэхүй олонхи МАН-ын даргаар парламентын гаднах эрхэм сонгогдсон нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж байлаа. Харин тэрбээр энэ удаа  улс төрийн намаа сонгуульд ялуулж, дахин үнэмлэхүй олонхи болгосноор олон нийтэд лидер улстөрч хэмэээн хүлээн зөвшөөрүүллээ. Нөгөөтэйгүүр намын рейтэнгийн 50 хувь нь намын даргын нэр хүнд гэдгийг ч дахин бататгав.

 

АН сөрөг хүчнээс сул хүчин

 

АН-ын тухайд сөрөг хүчнээс сул хүчинд шилжив. Өнгөрсөн дөрвөн жил парламентад цөөнхийн цөөнх сөрөг хүчин байсан хэдий ч эрх баригчдад шүүмжлэлтэй хандаж, байр сууриа илэрхийлсээр ирсэн. Гэвч АН-ын ялагдлын гол шалтгаан нь дотоод асуудал. АН дотроо эв түнжингүй, хагаралтай, фракц бүлэглэлийн талцал үргэлжилж, намын дарга С.Эрдэнийг хүлээн зөвшөөрөхгүй байсаар сонгуулийн жилийг угтсан. АН-ын дарга С.Эрдэнэ ч намын эрх ашиг бус фракц бүлэглэлийн өнцгөөс гишүүддээ хандаж ирсэн. Үүнийг сонгуулиар нөлөө бүхий улстөрчид нь намаасаа квот авч чадаагүйн улмаас бие даан нэр дэвшихээр сонгуулий төв байгууллагад хандсан байсан зэрэг үүнийг батална.

 

Тиймээс ч энэ удаагийн УИХ-ын сонгуульд намын нэр хүнд ч сул, намын даргын рейтэнг ч доогуур өрсөлдсөнөөр өмнөх уналтаа давтлаа. АН-д одоо талцал бус нэгдэл хэрэгтэй гэдгийг сонгогчид санууулсаар байна.

 

Сонгогчид бие даан нэр дэвшигчдэд итгэл хүлээлгэсэнгүй

 

Энэ удаагийн сонгуулиар 121 бие даан нэр дэвшигч өрсөлдсөн. Энэ нь улс төрийн аль нэг хүчин парламентад олонхи болж чадахгүй нөхцөл үүсэх вий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд байлаа. Учир нь олонхигүй, олон суудалтай парламент хүч сул байдаг. Гэвч 121 бие даан нэр дэвшигчдээс Орхон аймагт өрсөлдсөн экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг л тодров. Энэ нь цаашдаа ч бие даан нэр дэвшигчдэд сонгогчид итгэл хүлээлгэхэд эргэлзээтэй гэдгийг харуулж байна.

 

Экс спикерүүд "өвдөг шороодлоо"

 

Тэр байтугай гурав дахь хүчний орон зай ч хумигдсаар ирлээ. Энэ парламентад “Та бидний эвсэл”-ээс 1, “Зөв элекотрат эвсэл”-ээс 1 суудал авсан нь үүнийг гэрчилнэ.

 

Хэдийгээр МАН ирэх парламентад үнэмлэхүй олонхийн суудал авсан ч олон жилийн туршлагатай, тасралтгүй сонгогдож ирсэн хувь парламентчдад харш сонгууль боллоо. Улсын бага хурлаас эхлээд үйл ажиллагаатай парламентад тасралтгүй сонгогдож ирсэн, мэргэшсэн парламентч, Үндсэн хуулийн эхийг баригч, УИХ-ын экс дарга Д.Лүндээжанцан сонгогчдын олонхийн санал авч чадсангүй.  Гэхдээ Д.Лүндээжанцан гишүүний парламентад 8 удаа тасралтгүй сонгогдсон түүхэн рекордыг эвдэх улстөрч ирэх жилүүдэд гарах эсэх нь эргэлзээтэй.  

 

Туршлагатай улстөрч Ц.Нямдорж энэ удаад мөн “өвдөг шороодлоо”. Гэхдээ түүнийг Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж, сайдаар ажиллах магадлалтай гэж ажиглагчид таамаглаж байна.

 

Энэ удаагийн сонгуулийн магтуулсан үзэгдэл нь сонгогчды ирц. Сонгогчдын боловсрол дутмаг, ирцээ бүрдүүлдэггүй гэдэг шүүмжлэл энэ удаад давтагдсангүй. Ирэх өмнөх сонгуулиудаас өндөр, 73,6 хувьтай байлаа.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Пидаан үнэхээр хэрэгтэй тус болдог юм байна аа. Хахаха. Одоо нэг пидааны хөшөө босох байхдаа
2020-06-25
ubc:
ХАЛХ ГЭЖ ХУЦДАГ ЮМ БУСАД НЬ МОНГОЛ БИШ ЮМ УУ
2020-06-25
ХАЛХ ГЭЖ ХУЦДАГ НЬ БУДАС НЬ МОНГОЛ БИШ ЮМ УУ
2020-06-25
Пидаан үнэхээр хэрэгтэй тус болдог юм байна аа. Хахаха. Одоо нэг пидааны хөшөө босох байхдаа
2020-06-25
Chi l tegj baahan bursan baihdaa. Turtei baisan ue mongold ardchilaliin ued baisan uu.
2020-06-25
Элбэгдорийн баггүй, Миеэгийн баггүй, Худалдаа хөгжлийн баггүй, АПУ-ийн баггүй, Эрдэнэгүй Баасанхүүгүй Нямдоржгүй Бат-үүлгүй Жавхлангүй шинэ УИХ бүрэлдэж байна. Монголын ард түмэн мэргэн сонголт хийлээ. Халхын заяа ихээ гэдэг дээ. Хурай хурай хурай
2020-06-25
ubc:
ХАЛХ ГЭЖ ХУЦДАГ ЮМ БУСАД НЬ МОНГОЛ БИШ ЮМ УУ
ХАЛХ ГЭЖ ХУЦДАГ НЬ БУДАС НЬ МОНГОЛ БИШ ЮМ УУ
Иргэн:
МАН болон Хүрэлсүх Ерөнхий сайд Монголын ард түмнийг хуурч мэхэлж луйврын сонгууль хийсэн нь тодорхой шүү дээ.Хайран сайхан залуучуудыг хохироолоо гомдолтой байна. Хөгийн муухай сонгууль.
2020-06-25
ОНЦГҮЙ:
СОНГУУЛИЙГ ОЙЛГОДОГ УХААЛАГААР ОРОЛЦДОГ ИРГЭДТЭЙ БОЛСОН ЦАГТ БАС НЭГ АЛДАА НЬ ЗАСАРАХ БАЙХ ДАА. СОНГУУЛИЙН ӨМНӨ ХӨЛӨӨ ЖИЙЛЦЭХ ИЙМ Л ОСОЛТОЙ ... МАНЫ МУУ МУУХАЙ ҮЙЛДЛИЙГ ДӨРВӨН ЖИЛ АМАА УРАЛДУУЛАН АРД ТҮМЭН ЯРИАД ЭЦЭСТ НЬ ӨӨРСДӨӨ СОНГОЖ БАЙНА. ХЭН САЙН ЗАЛИЛАЖ ЧАДСАН НЬ ТӨР БАРЬДАГ ЦАГ АЙСУУ БОЛЖ ДЭЭ ХОЙШДОО...
2020-06-25
Chi l tegj baahan bursan baihdaa. Turtei baisan ue mongold ardchilaliin ued baisan uu.
Dak:
Man namaas garsan humuus dotor hereggui humuus bna aa,hunii az,tavilan yumdaa.parlamentiin tentsver bdal aldagdaj bna
2020-06-25
Dak:
Man namaas garsan humuus dotor hereggui humuus bna aa,hunii az,tavilan yumdaa.parlamentiin tentsver bdal aldagdaj bna
2020-06-25
irgen:
gehdee Hyrelsyh devshij garsan hymyys dotor no-toi hymyys nileen baigaag anhaarah heregtei ! bayar hyrgie
2020-06-25