Цагдаагийн алба хаагч амиа хорлохыг завдсан охиныг аварчээ
2020-06-25
Цагдаагийн ахлах ахлагч В.Мөнхдаваа: Хүний амь нас аварлаа гэж хөөрөхөөсөө илүү нэг ч гэсэн айл өрхийг элэг бүтэн  хэвээр үлдээсэндээ баяртай байна
Гэрэл зургийг цагдаагийн дэслэгч Х.Баднаажонон

Голын ус руу үсэрч амиа хорлохыг завдсан өсвөр насны охины үйлдлийг Цагдаагийн ерөнхий газрын  Авто баазын цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч В.Мөнхдаваа таслан зогсоосон байна.  Алба хаагчтай цөөн хором ярилцлаа. 

-Тухайн охиныг аврахаар очиход ямар байдалтай байв?Охин архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байв уу? Ийм үйлдэл хийх болсон учир шалтгааныг асуусан уу?

-Бага зэрэг согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Тухайн үед охиныг машиндаа суулгаад тайвшруулахыг хичээсэн. Харин тэр охин "Би ганцаараа, надад хэн ч байхгүй. Зүгээр намайг машинаасаа буулгаад өгөөч, би үхмээр байна" гээд уйлаад байсан. Удалгүй Баянзүрх дүүргийн гуравдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа нар ирж охиныг аваад явсан. Өсвөр насны хүүхдүүд эмзэг байдаг. Тиймээс найз нөхөд, гэр бүлийнхэндээ гомдоод заримдаа буруу алхам хийх тохиолдлууд байдаг.

-Та тухайн үед голын эрэг дагуу албан үүргээ гүйцэтгэж байсан уу?

-Тийм. Манай Хэвлэл мэдээллийн төвийн алба хаагчид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор маш олон мэдээ мэдээлэл, нэвтрүүлэг бэлтгэж олон нийтэд хүргэдэг. Бид иргэдийн амар тайван, эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн улс. Хэн нэгний амийг аварлаа гээд хөөрөхдөө бус нэг ч болов өрх элэг бүтэн амар тайван амьдралтайгаа үлдсэн баярлаж байна.

-Та цагдаагийн байгууллагад хэдэн жил ажиллаж байна вэ?

-Би цагдаагийн байгууллагад ажиллаад 12 жил болж байна. Өмнө нь ийм үйлдэлтэй цөөнгүй таарч байлаа. Тэр болгонд хүлээсэн үүргийнхээ дагуу зохих арга хэмжээг авч ажилладаг.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 06 дугаар сарын 23 ны өдөр 17 настай охин бусадтай маргалдаж архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд живж амиа хорлох завдсан үйлдлийг цагдаагийн алба хаагч таслан зогсоосон бөгөөд охиныг эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн" гэлээ.

Shuud.mn
Сонин хачин
DR ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
2023-02-22