ШУУД: "ШИНЭ" эвслийн тэргүүн, ШИНЭ намын даргын үүрэгт ажлаа өгч байна
2020-06-25

 

ШИНЭ эвслээс сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл хийж байна. "ШИНЭ" эвслийн тэргүүн Ж.Батзандан:

 

-"ШИНЭ" эвслийг дэмжиж санал өгсөн 230 гаруй мянган сонгогчдодоо талархъя. Мөн дэмжээгүй мянган мянган иргэдийнхээ итгэлийг авч ажиллана. Миний бие Баянзүрх дүүрэгт нэр дэвшээд 20 гаруй мянган сонгогчийн санал авч сонгогдож чадаагүй байна. Иргэд маань ШИНЭ эвслийн нэр дэвшигчдийг өргөн олноороо дэмжсэн ч УИХ-д нэг ч мандат авч чадсангүй. Энэ нь цаашид ШИНЭ эвсэл, ШИНЭ нам бодлого, үйл ажиллагаагаа олонд хүргэх хэрэгтэй гэж үзэж байна. Миний бие ШИНЭ эвслийн тэргүүн, ШИНЭ намын дарын үүрэгт ажлаа хариуцлага хүлээж, хүлээлгэн өгч байна гэлээ. 

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

 

-МАНАН-г эсэргүүцэж, таван гишүүн тэмцсэн. Гэхдээ Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар УИХ-д сонгогдсонд баяртай байна. Нэг нам эрх барьсан дөрвөн жил дахиад үргэлжилнэ. Тойрог бүр дээр 30 гаруй хүн санал хуваалаа. Бид цаашдаа Монголын хөгжилд чадах бүхнээ хийх болно хэмээв. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
irgen:
MAN-iin nam haanaas henii mongool ard tymniig hudaldaj avsan be? ene namd iim ih mongo baih esgui, arai ulsiin tosviin ard tymnii horongoor togloson um bish bizdee , ATG huuliinhan yugaa harj suusiin ???!!!
2020-06-25
irgen:
2 say garui songogchidoos erdoo 2 zuun myanghan
2020-06-25
irgen:
odoo tegeed teneg um shig ner devsheed garaagui hymyysees darga bolgovdoo ynen tom aldaa hiisen tanai nam !!!
2020-06-25
irgen:
hysnegtee har tiim ih hyn demjeegui ter sonin hymyysiig chin
2020-06-25