С.Эрдэнэ: Ерөнхийлөгчтэй нэг баг болж ажиллаж чадаагүй нь алдаа болсон
2020-06-25

 

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

 

 

АН-ын дарга С.Эрдэнэ:

 

-УИХ-ын сонгуулийн явцад олон маргаан зөрчил гарсан. Үүнийг эрх бүхий байгууллага шалгаж тогтоох байх. АН энэ сонгуульд төлөвлөсөн хэмжээнд амжилт үзүүлж чадсангүй. Тиймээс АН-ын даргын хувьд би хариуцлага, хүлээж, ажлаа өгч байна. Өргөдлөө өгсөн байгаа. 

 

УИХ-ын сонгуулийн хуулийг боловсронгуй болгох шаардлага байна. МАН нийт сонгогчдын 44.9 хувийн саналыг авсан. Сонгуулийн төлөөллийн зарчим хангагдахгүй байна гэж үзэж байгаа. АН 24,5 хувийн саналаар 11 суудал авсан байна. Сонгуулийн тогтолцооны төлөөллийн зарчим хангагдахгүй байна. Ардчилсан хүчний намууд нэгдэж, нягтарч ажиллахгүй бол ийм үр дүн гардаг юм байна. Энэ сонгуульд АН-ыг удирдаж орсон хүний хувьд надад алдаа оноо байсан. Нөхөдтэйгээ зөвшилцсөн ч алдаа оноотой шийдвэр байсан. АН-аас сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчтэй нэг баг болж нэгдэж ажиллаж чадаагүй нь алдаа болсон. Сонгогчдоосоо хүлцэл өчиж байна.

 

Цаашдаа сонгогчдынхоо итгэлийг хүлээсэн улс төрийн хүчин болж төлөвшихийн төлөө ажиллана. Ардчилсан хүчний намууд нэгдээд энэ сонгуульд орсон бол 55 хувийн санал авах боломж байсан. АН цаашдаа сонгогчдын итгэлийг авч ажиллаж чадна гэж бодож  байна. Инээд Үндсэн дүрмийн хүрээнд АН-ын даргын түр эрхийг УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ц.Туваанд шилжүүлж байна.

 

Ингээд АН-ын 200 гаруй мянган гишүүдээсээ хүлцэл өчье хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Та бүхэн сонгуулийн дүнг хэрхэн харж байсан бэ?

 

-Энэ удаагийн сонгуулийн дүнг хоёр янзаар харж байсан. Мөрийн хөтөлбөр, бодлогоо дэмжлэг авна гэж бодож, олонхи болохын төлөө сонгуульд оролцсон. Мөн сонгуулийн дүн хоёр намын хувьд ойролцоо гарч, эвслийн Засгийн газар байгуулагдах байх гэсэн таамаг байсан. Харин сонгуулийн урьдчилсан дүнг та бүхэн харж байгаа байх. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Монгол:
Ерөнхийлөгчтэй аль нэг нам баг болж ажиллах байсан гэж юү гэсэн үг вэ? Хэрэв тэгсэн бол ерөнхийлөгч хууль зөрчинө биз дээ. Ерөнхийлөгч л АН-ыг ялагдуулчихлаа гэсэн далд санаа юу? Үнэн юм болов уу? Тэгж хэлэх учир байгаа л юм байх даа.
2020-06-26
Ядаж Гантөмөрииг сб дүүрэгт нэр дэвшүүлэх бсын хичнээн хүн Гантөмөрииг хаачив гэж халаглалаа
2020-06-26
Зөв
2020-06-26
Зочин:
Нам бус байж төвийг сахиж байх ёстой ерөнхийлөгчтэй хамтарч баг болж ажиллах ёстой байсан гэж хуцаж байна бах новш чинь
2020-06-26
Зочин:
Эхлээд хулгайч нараасаа сал АН.Дахиад залуу хулгайч нараа энд тэнд нэр дэвшүүлж намын нэр хүнд унагсан.Хулгайч нараа бүгдийг нь ҮБХороондоо авчихсан.бид хэнтэй хаашаа яваад байнаа
2020-06-25
ЗОЧИН:
МАЛ МИНЬ ЕРӨНХИЙЛӨГЧ ЧИНЬ НАМ БУС БИШ БИЛҮҮ ХЭДЭН САНАЛ АВААД ХАЛДАШГҮЙ ЭРХТЭЙ ХУЛГАЙ ЛУЙВРАА ХИЙНЭ ГЭЖ СЭРҮҮН ЗҮҮДЭЛЖЭЭ. ТУВААН ЭРДЭНЭ АДИЛХАН ХУЛГАЙН МӨНГӨӨР ОЛОН ХОНЬ АЛААД ИДЧИХСЭН МЭЛХИЙНҮҮД БН
2020-06-25
Зочин:
Эрдэнэтийн 49% ийн луйвард ихэнх удирдлага нь оролцсон учираас ялагдсан гэдгийг одоо хүртэл ойлгохгүй байгаа махан толгойг намаасаа хөөх хэрэгтэй
2020-06-25
Ядаж Гантөмөрииг сб дүүрэгт нэр дэвшүүлэх бсын хичнээн хүн Гантөмөрииг хаачив гэж халаглалаа
Зөв