Ялсан МАН-ын зовлон яг одоо эхэллээ
2020-06-26

 

Бид нар УИХ-ыг найм дахь удаагаа сонголоо. МАН яллаа.

 

МАН-ын энэ ялалтыг гадна талд бол хэн ч төсөөлөөгүй. Ерөнхийдөө дээд хязгаарыг нь 40-өөс дээш тооцохгүй байсан юм. Гэвч сонгууль болсон, санал хураасан, дүн гарсан. Энэ сонгуульд 13 нам, дөрвөн эвсэл, 121 бие даагч, нийт 606 нэр дэвшигч өрсөлдлөө. Тэгээд МАН 62, АН 11, МАХН, ИЗНН, МУНН-ын “Та бидний эвсэл” нэг, “Зөв хүн электорат эвсэл” нэг, бие даагчид нэг суудлыг тус тус авчээ.

 

Ер нь бол МАН-ынхан “бодож” байсныхаа хэрээр суудал авсан гэхэд болно. Бодож байсан гэдэг нь МАН-ынхан ийм “зөгнөл” ихээхэн ярьцгааж байлаа. Харин тэдний гаргасан 62 гэсэн хариуг тэднээс бусад нь гаргахгүй байсан юм. Өөрөөр хэлбэл, сонгуулиас өмнөх хугацаанд, бас сурталчилгааны явц дахь нийгмийн хүлээлт өөр байв. Өөрчлөлтийг, “зөв хүн”-ийг, шинэчлэлийг дэмжих давалгаа даацтай явж харагдсан.

Хүн бүр дээлтэй очиж саналаа өгч байлаа. Ер нь л энэ сонгуульд дор бүрнээ л ач холбогдол өгч, өөр зууртаа хүлээлт үүсгэчихсэн байсан. Гэвч сонгуулийн урьдчилсан дүн гарч МАН ялсан. Дүн гарч байх явцад цахим сүлжээн дэх сонгогчдын сэтгэгдэл ч гайхаж шогширсон “эможи” үзүүлж байв.

 

Үнэхээр ч сонгуулийн дүн нийтийн таашаалд хүрээгүй. Сонголт өөр байсан, сонгуулийн дүн өөр гарсан гэх яриа хаа сайгүй. Энэ сацуу У.Хүрэлсүхийг дагасан “хүзүү” олноороо гарсан гэдгийг хэн хүнгүй л ярьж байна. Улстөрчдийн яриагаар бол “кноп” нэлээд орж иржээ.

 

Энэ бүхэн МАН-ын ялалтыг нийтээрээ хүсээгүй юм шүү гэдгийг илтгэж буй хэрэг. Гэхдээ МАН ялсны хамгийн том шалтгаан нь тэд Сонгуулийн хуулиа өөрсөддөө зориулж хийсэн. Хийсэн хуулиа ашиглаж чадсанд байгаа юм.

 

Бие даагчид маш хүчтэй байлаа. “...Алаагүй ч гэсэн айлгалаа” гэдэг шиг нийт саналын талаас илүүг нь бие даагчид авч, үлдсэн дээр нь “хүчээ нэгтгэж” байгаад ялаад гараад иржээ. Ийм жишээ олон. Ингээд 2020 оны УИХ-ын сонгуулийн дүнг тоон үзүүлэлтээр харвал МАН-ынх буурч, АН-ынх нэмэгдсэн шүү. 2016 оны сонгуулиар МАН 65, АН есөн суудал авч байсан юм. МАХН буюу “Та бидний эвсэл”-д уламжлалаар Орхон аймгаас нэг суудал оногдсон байна.

 

Гэхдээ дээр хэлсэнчлэн АН-ынхан гэхэд л хүлээлт нь өндөр байв. Тиймээс өчигдрөөс С.Эрдэнэ даргыгаа солих аянд гарч, оронд нь очих горилогчид ч нэрээ дэвшүүлээд эхэллээ. Энэ удаагийн сонгуульд АН хүссэндээ хүртэл суудал авч чадаагүй нь яахын аргагүй үнэн. Ялагдал С.Эрдэнэ даргатай нь холбоотой. Улс төрд 30 жил явчихсан, том намын даргын тархинаас гарамгүй хачирхалтай үйлдлүүдийг тэр хийсэн. Бөхөөр бол олон удаа хийтэй гишгэсэн дээ.

 

Тиймээс С.Эрдэнийг З.Энхболдтой нь зайлуулна гэсэн АН-ынхны түрлэг өчигдөр эхэллээ. АН-ын хэрүүл өндрөө авсан тухай эх сурвалжууд мэдээлээд эхэлсэн. За, ингээд МАН ямар ч байсан ирэх дөрвөн жилд төрийн, та бидний толгой дээр заларч байна. Харин тэд ялалтын мишээлээ нуугаад хачин даруухан л байна. Гэхдээ тэдэнд том том хундага тулгахаас урьтаад тохирох, ярих асуудал их бий.

 

Хамгийн түрүүнд УИХ-ын даргаа сонгоно. Одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар сонгогдох нь сонгогдсон. Багаараа сонгуульдахаар гарсан. Л.Элдэв-Очир, Б.Батцэцэг хоёрыгоо гээчихээд ирсэн. Оронд нь АН-ын хоёр гишүүнийг хөтлөөд ороод ирсэн. Төрийн гурван өндөрлөгийн нэгийн том албан тушаалд ажиллаж байгаад нэр дэвшсэн ч баг нь мултарч, ганцаараа УИХ-даа ирсэн. Бусад нь багаараа гарч ирээд байхад, ийм ханарсан сонгуулиар УИХ-ын баг унасан нь УИХ-ын даргын рейтингтэй холбоотой байв уу гээд л яриа хөөрөө гарч л байна.

 

Тэгэхээр Г.Занданшатар улирах уу, яах вэ гэдгийг МАН-ынхан ярьж л таарна. Ярих ч ёстой л доо. Дараа нь засгаа хэрхэн байгуулах вэ гэдгээ ярьж таарна. Магадгүй, ялсан намын хамгийн том ажил нь энэ биз ээ. У.Хүрэлсүх нарын төр дэх, нам дахь эрх мэдэл нь хэвээр үлдсэн ч тоглогчид тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн.

 

Мөн Засгийн газар Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу бүрдэх учиртай. Мэдээж хэрэг, МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайд болно. Я.Содбаатар, Д.Оюунхорол, Ө.Энхтүвшин, Ж.Энхбаяр нар шинэ Засгийн газарт заавал орно гээд зүтгэчихнэ. Нэр дэвшилгүй үлдсэн тохироо нь тэр. Нэр дэвшээд унасан ч У.Хүрэлсүхийн хувьд хөөгөөд явуулж болохооргүй Ц.Нямдоржийг, Н.Цэрэнбатыг яах вэ гэдэг асуудал бас бий. Тэд “...Би сайдаараа үлдье” гээд суучихвал бас л хэцүү.

 

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр давхар дээлтэй дөрвөн сайд байж болно гээд  заачихсан. Дандаа гаднаас ч байж болно гэсэн үг.  Гэвч гишүүд гол яамны сайд болох гэж улайрах нь ойлгожмтой. Угаасаа тэгдэг. Шинэ Засгийн газрын ХЗДХЯ л гэхэд одоогийн сайд Ц.Нямдоржоос гадна Х.Нямбаатар, Б.Энхбаяр гэсэн хоёр гишүүн “ах” нараараа яриулж байгаад энэ яам руу зүтгэнэ. БСШУСЯ гэхэд одоогийн Шадар сайд Ө.Энхтүвшин, дэд сайд Г.Ганбаяр нарын овоо хараанд орсон байна. Я.Содбаатар ЗТХЯ-аа, УУХҮЯ-тай сонирхож буй. Ж.Энхбаяр чадвал Шадар сайд, “буугаад” БХЯ руу санаархаж байгаа нь лавтай. Д.Оюунхорол бол БОАЖЯ, эсвэл УУХҮЯ руу зүтгээд үзнэ.

 

Дээрээс нь ерөөсөө УИХ-д орж үзээгүй ч У.Хүрэлсүхийн дэмжих ёстой, насаараа дагачихсан мэргэжлийн маягийн боловсон хүчнүүд бас оочерлоод хүлээж байгаа. МАН-ын аппаратаас засгийн бүрэлдэхүүнд багтах, агентлагийн дарга болж тамга атгах хүмүүс ч нэлээд бий. Түүнчлэн У.Хүрэлсүхийн нэрийг өндөрт аваачиж, ялалтад хүргэсэн “хүчин”-үүд Засгийн газарт орон зайгаа эзлэх гэнэ.

 

Ингэхээр У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан хоёрын тухайд ялалтын бялуу хуваах гэдэг хамгийн хэцүү ажилтай өчигдрөөс нүүр тулсан гэхэд болно.

Хэт олуулаа байхын зовлонг МАН амссан. Хэт олуулаа байсан учраас 33:32-оороо хуваагдаж, сүүлдээ нэг нь нөгөөгөө “барьж идсэн” түүх туршлага бий.

 

Ийм явдал энд дахиад давтагдахгүй гэх баталгаа байхгүй. Яагаад гэвэл Засгийн газрын сайдын суудал тоотой. Харин МАН-ын сайдад дуртай гишүүдийн тоо замбараагүй их юм. Тэднийгээ яамнаас гадна агентлаг, ТӨҮГ гээд тарааж өгөх байх л даа. Ард нь тэгээд улсын мөнгө уйлахгүй яаж ийгээд энэ бүхнийхээ ард гарах биз. Гэхдээ нэг нь баярлана, нөгөө нь гомдоно. Энэ бол ялсан МАН-ын эхний зовлон.

 

Дараа дараагийн зовлон илүү хүндэрнэ. Энэ бол ирэх жилүүдэд Монгол Улсын, монголчуудын, Засгийн газрын, МАН-ын бүгдээрээ нүүр тулах, туулахаас аргагүй эдийн засгийн их хямрал юм. Дэлхий нийтээр өнөөдөр эхэлчихсэн, COVID-19-ийн дараа хүндрэх эдийн засгийн хямралаас айж байна.

 

Сүүлийн нэг сарын турш галтай цогтой сонгуульдчихсан. Ямар сайндаа “...Энэ сонгууль Монгол Улс COVID-19-гүй гэдгийг баталлаа” хэмээх мааз цахим орчинд хандалт их авч байхав дээ. Нэг талаар үнэн л дээ. Сонгуулийн сурталчилгааны хэд хоногт тэврэлдэхийн дээдээр тэврэлдэж, үнсэлцэхийн олноор үнсэлцсэн. Тэгээд одоо байцгааж л байна.

 

Одоо харин ам гарч авсан суудалдаа эзэн байж чадах уу үгүй юу гэдэг хамгийн том ажил нь эхэлж байгаа юм. Тиймээс ирэх жилүүдэд ажиллах Засгийн газар эдийн засагчдаа голдуу татаж оруулах бодлого барих уу, Засгийн газраа ялалтын бялуу болгож, бүлэг фракцууддаа хуваах уу гэдэг сонин.

 

Бас нэг том ажил хүлээж байгаа нь ирэх жилүүдэд төлөх гадаад өр юм. Монгол Улс 2020-2024 онд бондын төлбөрт 14.3 тэрбум ам.доллар төлөх хуваарьтай. За тэгээд, ФАТФ-ын саарал жагсаалт, Европын Холбооны хар жагсаалт манай улсад ядахад яр л болно доо.

 

Ийм л ирээдүй ялсан МАН-ыг хүлээж байна. Харин монголчуудыг ямар ирээдүй рүү хөтлөхийг тэд мэдэхээр болчихлоо. Нэг үгээр хэлэхэд ялсан МАН-ын зовлон яг одоо л эхэлж байна даа.

 

Эх сурвалж : “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
солиорлаа
2020-07-01
МАН бүрэн бүрэлдэхүүнээрээ гарсан нь ч оносон гэж үзэж байна үйл хэргээ гүйцээж эх орондоо цэцэглэлт хөгжүүлэлт эдийн засаг нийгэм гээд тулгамдаад байгаа асуудлыг тэд хэнээс ч илүү мэдэж байгаа нь давуу юм мөн нэг янзаараа байхгүй бидэнд өөрчлөлт шинэчлэлт хөгжил дэвшлийг заавал авчирна гэдэгт итгэж байна
2020-07-01
Buya:
za sarangerel said bol yostoi turd zasagt baih gaviyatai hun shuu. Buh mongolchuud tuund talarhah yostoi
2020-06-29
Зочин:
Гарч ирсэн улс их баяр баясгалантай байгаа байх, бүхэл бүтэн монгол улсаар тоглох, хожиж хохироох эрх тэдэнд бий ирээдүйгээ их жаргалтайгаар төсөөлцгөөж байгаа байх. Монгол улсын минь хувь тавилан тэтгэж тэдний үнэн мөн чанар хурдан таниулж суудал дээр нь ганхуулах болтугай.
2020-06-29
МАН ын гишүүн дэмжигч:
Их хуралд нэр дэвшээд унасан нөхдөд өмнөх засагт сайд байсан нөхдөд дахин бялуу байж таарахгүй шүү намын даргаа. Одоо лоббигоор биш утгаар нь төрийн албаа цомхон чадварлаг баг бүрдүүлэхэд анхаараарай.
2020-06-29
Зочин:
Харин тийн уг хүн нь тийм нэг аядуу тулх түшигтэй юманд хязав татав гээд байхгүй дажгүй сайн хүн шиг санагддаг бурханлаг хүн дээ. Эрүүл мэндээ бодоорой улсдаа их үйлийг бүтээгээрэй.
2020-06-29
Зочин:
Оюунхорол авгайг одоо болио Хүүк минь тэр авгайд суудал өгч тэнэгтэвээ!
2020-06-29
E:
Yamar azaar MAN yalavaa for man easel yalsan bol davahgui davaa bailaa gej
2020-06-29
Дэмжигч:
Өвөрхангайн Д.Тогтохсүрэн ч цаашаа явах хүн шүү. Маш хүнд хэцүү, хуваагдмал үед намаа барьж, зөөллөж чадлаа.
2020-06-29
Зочин:
Харин тийн уг хүн нь тийм нэг аядуу тулх түшигтэй юманд хязав татав гээд байхгүй дажгүй сайн хүн шиг санагддаг бурханлаг хүн дээ. Эрүүл мэндээ бодоорой улсдаа их үйлийг бүтээгээрэй.
яг тийм
2020-06-29
иргэн:
тийм шүү
2020-06-29
walking korona:
Ялж л байг ман ялсан нь харин ч ссайн боллоо.эдийн засаг иим хүнд үед өөр нам эвсэл гарвал сандал ширээгээ булаацалдаад эхэлнэ.Ямар мэдэхгүй биш сандал ширээгээ бараг 2 жил булаацалддаг шдээ. Ман бхын бол хүүк томилоод л болоо.ман харин энэ 4 жилд тогтвортой сайн гэхэд хол илүү сайн байлаа. Гагцхүү элбэгдорж энхбаяр с.эрдэнэ нарын хорт бодлого яваад бхд дагаад далдаганаад бхын. Нэг юм амлөхад АН гарахын бол тоглоомын дүрэм элбэгээгийнх л боллоо гсн үг. Холч ухаантай бнуу
2020-06-29
солиорлаа
иргэн:
тийм шүү
Хүрэл Сүх сайдтай нэг баг болж чадах уг яамдаа мэддэг мэргэжлийн хүмүүсээс сайд болгоосой. Урд нь суугаад юм хийгээгүй хүмүүсээс зоригтойгоор салаарай гэж хүсье. Их өрийн тал дээр бүсээ чангалж байж л төлөх байх даа.
2020-06-29
яг тийм
boldoo ah:
tiim ch biz ugui biz
2020-06-29
Зочин:
ЖДҮ-ийг сайд болгож болохгүй. Ард түмэн шудрага төрийг хүсэж байгаа. Үүнийг Хүрэлсүх сайн мэдэж байгаа. Нөхөдүүд үүнийгээ ойлгож, өөрсдөө ухаантай, тэвчээртэй байж, Хүрэлсүхэд боломж олгох хэрэгтэй дээ
2020-06-29
Дээрхи бүх зовлонг үүрээд давж гарах итгэл чадвар сэтгэл Хүрэлсүхийн толгойлсон төр нам д бий гэдэгт ард түмэн итгэж саналаа өгсөн болой чаднаа
2020-06-29
ochiroo:
negent eheluulsen ajilaa uursiin garaar hiisench iluu urtei tsag hojih boluu ard tumnii songolt bol ulsiin hugjiliig hussen teheer yu baihn oilgomjitoin bish gejuu
2020-06-28
Зочин:
Ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгууль гэж бас бөөн будилаан болно,одоогийн ерөнхий сайд ЗГ-ра их нямбай сонголт хийхгүй бол улс төрийн их хямралын 4н жил хар жагсаалт болтлоо уруудах байх, Монголын эрх ашиг нэн тэргүүнд байж чадвал төрийн өндөрлөгүүд ардын итгэлийг олно!
2020-06-28
1 hesegtee ene burelduuneeree yvsan ch yadag ym
2020-06-28
Hen shudarga ajillana hen ur buteeltei ajillaj chadna tuund byluu hurteeh heregtei.
2020-06-28
Санал нэг байна
2020-06-28
Bolovsrolin ded said Ganbayrin emeg eh n nootbuuk hulgaildag emeg eh.Mongolchuud bugd harsan,medej baigaa.tiim hulgaich emgenii achiig arai said bolgoj tenegdehgui baihdaa.
2020-06-28
Nymdorj oyunhorolton lalaruudiig zasgtaa avbal Hurelsuhiin ner tor unaj, zasag ni udshgui ogtdorch zailna.
2020-06-28
bazo:
Hvrelsvh shudraga zasgiin gazaraa baiguulaad zow shiidwer zorigtoi alham hiiwel ter gadaad or darah ntr asuudal bish shvv de nymdorj metiin hvmvvsees ehleed oriin tolvvleed tsewerleh heregtei
2020-06-28
Зочин:
Нямпоржид ЗГ ын суудал огт өгч болохгүй түүнийг гудамжинд хая нохойнууд олж идэг одоо нохоынуудын хоол л болондоо
2020-06-28
зочин:
Энэ сонгуулиар гуравны нэг н АН. бусад нам эвсэл.би дагчдаас суудал авах боомж байсан шүү. Харамсѳлтай н Эрдэний жлирэл. Амаржаргалын балайрал. Жрдэний хүүгийн хийрхэл. Энхболдын аархалаас боллоо доо. Их том сургамж
2020-06-28
Инженер:
Хүрэлсүхийн ЗГ-ын зовлон бол мэдээж, Үндсэн хуулийн 6.2-ыг яаж засах юм бол доо. Засахгүй бол бослого гарч магадгүй.
2020-06-28
Зочин:
Боловсролын сайдаа Гантөмөрийг урьж ажиллуул яагаад болохгүй гэж эцсийн эцэст улс эх орны л хөгжил чухал шүү Хүрэлсүхийн нэг тэсрэлт энэ байгаасай.
2020-06-28
Zochin:
Hurelsuh shudarqa bai unasan humuustei bitqii zuurald buqd ulsaas idsen munqutei humuus buqduuq ni turuus bur zailuul orond ni amidralaa deeshluulmeer zunduu zaluuchuud bna
2020-06-28
B Enkhbayar bol judaggui er shvv said bolgoj bolohgui
2020-06-28
Зочин:
... сонгуулийн хууль шударга бус бгааг л илүү ярьж бичмээр бна,. .. тэр бялуу хуваах, суудал эрх мэдэл, жалга дов нтр бол сонин биш бна
2020-06-28
Zochin:
Enkhtuvshin ugaasaa l garahgui bh bsiin shd. Odoo Enkhtuvshin guai amar amar.
2020-06-27
Owor xangaigaas tendirchin uuriin zuuxnii bizneschin 3.luiwarchin songogdsii xaramsaltai Gan bold bol awilgalch shv
2020-06-27
Гэрэлмаа:
Боловсролын сайдыг хэвээр үлдээе маш сайн ажилласан
2020-06-27
БАЯНХОНГОРООС Занданшатарт найдаж хүзүүнүүдээ дагуулаад ороод ирнэ гэж бат найдаад янз бүрийн арга чарга хэрэглээгүй байх Харин өмнөх жилүүдэд цэнхэртсэн Завханд илүү их анхаарал тавьж дээ Тэр нь ч үр дүнгээ өгөх шивдээ
2020-06-27
Mundag
2020-06-27
Зочин:
За дээр дурдсан сандал суудал горьдсон нөхдүүдийг сайд болгох юм бол Хүрэлсүхийг тэд нартайга нь цуг зайлуулж чадах байлгүй. Энэ нэр яваад байгаа нөхдүүд сайд байж үзээгүй биш үзсэн харин юу ч хийгээгүй бүгд худалч, хулгайч луйварчин ЖДҮ -чин .
2020-06-27
За тэгээд бидний яадуурах яахав монголоо гадаад өрнөөс гаргахыг хүсье... эх нутгаа алдмааргүй бна шүү.
2020-06-27
Mundag
Ardiin nam 40 ardchilsan nam 10 maxn 5 bie daagch 15 vldsen 6 ni busad baix bsan yum
2020-06-27
Санал нэг байна
Erdene gaxai shorongoor baritsaalagdaad ardchilsan namiinxaniigaa buldugduulsen novsh shvv dee.
2020-06-27
Хуваагдаж хагаралдахгүй л байгааsaaдаа Эх орныхоо эрдэс баялагийг гадны луйварчидаа р тоглуулахгүй тусгаар тогтнолоо хамгаалж ард түмнийхээ эрх чөлөө аж амьдралыг дээшлүүлэхэд хүсэж бна daa
2020-06-27
Loomaa.:
Tsag hugatsaanaas uur unen baihgui.Tusuululduu bid avtaj bolohgui.huleelt hamgiin zuv zam.
2020-06-27
Луйвраар ялсан МАНгарууд ажлаа түргэн хий.
2020-06-27
Хүнс махны үнэ диилдэхээ больллоо төмс-2000 ,сонгино -4500 мах 15000 дээш гарлаа хүрэлсүхээ
2020-06-26
инээдэмтэй
2020-06-26
Зочин:
Хүрэлсүх дарьганга гаралтай
2020-06-26
Зочин:
Хүрэлсүх дарьганга гаралтай хөө
2020-06-26
Зочин:
Хүрэлсүх дарьганга гаралтай хөө
2020-06-26
Зочин:
Хан Хэнтий нутгийн хүмүүс дан ялангуяа эрчүүд нь шорон санаатай хогийн хүмүүс байдаг юм даа. Монголын төр засгийг Хэнтийчүүд бузарлаж дууслаа.
2020-06-26
Зочин:
Хүрэлсүх дарьганга гаралтай хөө
Зочин:
Хүрэлсүх дарьганга гаралтай хөө
тэнэг юм сараачих юм
2020-06-26
boldoo ah:
tiim ch biz ugui biz
Зочин:
Оюжнхоролч илүү бнааа
2020-06-26
зочин:
Ерөнхий сайд ТӨҮГ-аа яах санаатай байгаа юм болдоо. Агентлагын дарга нараа бас өөрчлөх шаардлага гарах байх. Хуучин УИХ-д сууж байсан гишүүдээс олон хүн сайд болж орж ирвэл иргэд сайхан хүлээж авахгүй л байх даа. Их л өөр өнцгөөс харж ажлаа эхлүүлэх хэрэгтэй байна.
2020-06-26
ӨӨРСДӨӨ 4ЖИЛ САМАРСАН ЛАЙГАА ЗАС ГЭЖ АРД ТҮМЭН СОНГОСОН ЮМ
2020-06-26
зочин:
Энэ сонгуулиар гуравны нэг н АН. бусад нам эвсэл.би дагчдаас суудал авах боомж байсан шүү. Харамсѳлтай н Эрдэний жлирэл. Амаржаргалын балайрал. Жрдэний хүүгийн хийрхэл. Энхболдын аархалаас боллоо доо. Их том сургамж