ОХУ: Бүх Оросын санал хураалт үргэлжилж байна
2020-06-26

Зургадугаар сарын 25-ны өдөр ОХУ-д Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаарх санал хураалт эхэлжээ. Энэ санал хураалт долоодугаар сарын нэгнийг дуустал үргэлжлэх юм. 

 

Вести агентлагийн мэдээлснээр, санал хураалтад цахимаар оролцох боломжтой ч санал хураалтын эхний өдөр хүмүүс ихэнх нь санал авах хэсэг дээр биечлэн ирсэн байна. Санал авах байрууд долоодугаар сарын нэгнийг дуустал өглөөний 08.00 цагаас 20.00 цаг хүртэл ажиллах бөгөөд сонгогчдыг нэг дор олноор цуглуулахгүйн тулд ийнхүү олон өдөр санал хураахаар тогтжээ.

 

Цар тахал дэгдсэн энэ үед иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс нэг удаа хэрэглэх бал өгч, комиссийн гишүүдийн гарт нь паспортоо бариулахгүй, мөн иргэдийг аливаа зүйлийн гадаргууд хүрэх нөхцлийг бага байлгах үүднээс саналаа бөглөх бүхээгний хөшгийг авчээ.

 

Олон өдөр санал хураалтыг явуулах учир нууцлалыг сайтар хангах үүднээс ажиглагч болон цагдаагийнхан ажиллаж байгаа гэнэ. Өдөр бүр саналын хэсэг хаагдмагц саналын хуудсуудыг хамгаалалттай уутанд хийн, сейфэнд хийж, лацдаж байгаа аж.

 

Урьдчилсан санал хураалт долоодугаар сарын нэгэн хүртэл үргэлжлэх бөгөөд дараа нь саналыг тоолж, улмаар Оросын иргэд Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах эсэхийг шийдэх аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Машины багаж орцны үүдэнд гудамжинд санал авч халтуурдаж байна лээ
2020-06-28