Билл Гейтс: Ирэх намар халдвар авсан хүний тоо эрс өснө
2020-06-26

2020 оны 10 болон 11 дүгээр саруудад АНУ дахь шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо дахин өснө гэж Майкрософт корпорацийг үүсгэн байгуулагч Билл Гейтс CNN сувагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. 

 

"Бид энэ асуудалд өнөөгийнхөөсөө илүү нухацтай хандаж эхлэхгүй л бол 10, 11 дүгээр сар гэхэд халдвар авсан хүний тоо эрс өснө" хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. 

 

Билл Гейтсийн өгүүлснээр өдгөө АНУ-ын зарим мужуудад халдван авсан хүний тоо нэмэгдэж байгаа нь шинжилгээ, тест хийх ажлыг нэмэгдүүлсэнтэй холбоогүй гэнэ. SATS-CoV-2 вирусийг илрүүлэх тестүүд хийх талдээр хүчин чармайлтаа нэмэгдүүлсэн ч халдварын өсөлт урьдын адил хадгалагдсаар байгаа хэмээн тэрбээр үзсэн байна.

 

Энд дуулгахад, АНУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 2,47 саяыг давсан бөгөөд үүнээс 764 мянга нь эдгэрч, 126 мянган хүн нас барсан юм. Тус улс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тарилга гарган авахаар ажиллаж байгаа, 2020 оны эцэс гэхэд вакцин гарган авна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин