Ч.Содномцэрэн: 76 нь УИХ-ын гишүүн болж, үлдсэн 530 хүн гомдолтой үлддэг
2020-06-26

 

СЕХ-ноос сонгуулийн  үр дүнг танилцууллаа.

 

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн:  

 

-УИХ-ын найм дахь удаагийн сонгууль нь Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай  хуульд бүрэн нийцсэн хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон гэж СЕХ үзлээ.

 

2020 оны УИХ-ын сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд олон мандаттай томсгосон тойргоор явууллаа. УИХ-ын ээлжит сонгуульд 13 нам, дөрвөн эвсэл, 121 бие даагч нийт 606 нэр дэвшигч бүртгүүлж, хуулийн хугацаанд сурталчилгаагааг хийж дуусгалаа. 

 

Нийслэл, аймгийн 21 сонгуулийн хороо, сум дүүргийн 337 сонгуулийн хороо 2070 хэсгийнг хороо, мэдээлэл технологийн 27 баг зохион байгуулж нийтдээ 35772 төрийн албан хаагчид ажиллаа. УБЕГ, сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, шилжилт хөдөлгөөнийг бүртгэх нягтлан шалгах давхардлыг арилгах ажлыг зохион байгуулж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллалаа. Сонгууль зохион байгуулах үйл явцад коронавирус халдвараас урьдчилан сэргийлэх журмыг УОК, ЭМЯ, ОБЕГ-тай хамтран мөрдүүлж зохион байгууллаа. Хуулиа дээдлэн хоёргүй сэтгэлээр хонон, өнжин зүтгэсэн нийт төрийн албан хаагчиддаа талархлаа. Сонгуулийн санал хураалтын өдөр аянга, цахилгаантай аадар бороо, үе ус, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн гээд амаргүй нөхцөлд сонгуульд болсон ч амжилттай боллоо. 2020 оны зургадугаар сарын 23-ны өдөр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахад хүсэлт гаргаж бүртгүүлсэн иргэдийн 96,34 хувь нь оролцож саналаа өглөө.

 

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг зургадугаар сарын 24-ний өдөр улс даяар Улаанбаатарын цагаар өглөөний 07:00 цагаас 22:00 цагийн хооронд явагдаж, сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 2,003,969 сонгогчийн 73.65 хувь буюу 1,475,895 нь саналаа өглөө. 2000 оноос хойш явуулсан бүхий л шатны сонгуулиас хамгийн өндөр ирцтэй сонгууль боллоо.

 

Сонгогчийн санал авах ажиллагаа дууссаны дараа хяналтын тооллого хийх хэсгийг нам, эвслийн ажиглагчдаар, санамсаргүй сонголтын аргаар сугалуулан тогтоосон бөгөөд улсын хэмжээнд нийт 2070 хэсгийн 41,2 хувьд буюу 849 хэсэгт санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг гар аргаар тоолоход ямар нэгэн зөрчил илрээгүй байна. 

 

Энэ удаагийн сонгуулийг олон улсын сэтгүүлчид  болон манай улсын хэвлэл мэдээллийн байгууллагын  300 гаруй сэтгүүлч  мэдээлэл хүргэлээ. Мөн энэ удаагийн сонгуулийг АНУ, Австрали, Япон, Англи, БНЭУ зэрэг улсын ажиглагчид ажиглалаа. Үүнээс гадна сонгуульд оролцож байгаа нам эвсэл, бие даан нэр дэвшигчдээс томилогдсон 300 гаруй мянган ажиглагчид санал авах байруудад ажиглалт хийлээ.

 

 УИХ-ын энэ удаагийн сонгуульд МАН-62, АН-11, Та бидний эвсэл-1, Зөв хүн электорат эвсэл-1,  Бие даагч-1 тус тус УИХ-ын гишүүнээр сонгогдсон дүн гарлаа. Сонгогдсон гишүүдийн 63 нь эрэгтэй, 13 эмэгтэй байна.

 

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаар хэлэлцэн сонгуулийн 29 тойрог тус бүрт хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрлэн тогтоол гаргалаа. 

 

 Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 10.00 цагт төрийн ордонд гардуулна гэж мэдээлээд сэтгүүлчдийн асуултанд  хариуллаа.

 

-Санал өгсөн иргэдийн тоо яагаад зөрүүтэй байна вэ?

 

-Санал өгсөн сонгогчын тоо, саналын тоо зөрөх нь аргагүй. Яагаад гэвэл нийт 29 тойргийн нэг тойрогт нь  хоёр мандаттай, гурван мандаттай  байгаа учраас санал өгч байгаа хүний тоо зөрөх нь аргагүй. 

 

-Ерөнхийлөгчид хэзээ өргөн мэдүүлэх вэ?

 

-Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх гээд цаг авах хүсэлтээ гаргасан байгаа. УИХ-ын даргад даваа гарагийн 12.00 цагт өргөн мэдүүлнэ. 

 

-Цэг таслалын талаар? 

 

 СЕХ-ны Мэдээлэл технологийн газрын дарга н.Эрдэнэбат:

 

-Дэлгэцэн дээр мэдээллийг шууд дамжуулж байсан. Мянгаас дээш мянгачлах таслал байсан. Мянгачлах таслал зарим нэр дэвшигч дээр мянгаас дээш санал авахаар нь гараад ирсэн. Эрэмбэлдэг программ  дараалал маань ажиллахгүй, дараалалгүй гаргаж ирсэн. Үүний тоон утга нь хэвээрээ, тоонд өөрчлөлт орсон зүйл байхгүй. Дүн хэвээрээ байгаа. Бүх ажиглагч нар дүнгээ мэдэж байгаа. Хяналтын тооллог хийсэн. Бодит саналын хуудсан дээр  гараараа дүнгээ тоолоод тулгасан. 

 

-Хар машин хакердсан гэсэн мэдээлэл байсан?

 

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн:  

 

-УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 606 нэр дэвшигчдээс 76  нэр дэвшигч нь  л УИХ-ын гишүүн болж,  үлдсэн 530 хүн гомдолтой үлдэж байгаа. Яагаад гэвэл УИХ 76 суудалтай. 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин
малаа чи сонгууль егсенуу. би 22 тойрогт ман 2 хунд егсен. энэ тойрогт 2 мандаттай эргуу миньээ
2020-06-27
Зочин:
Курсор чөлөөтэй тэнэж байсан юм чинь гаргах гэсэн хүний тоог нэмэж байсан байх. Одоо тоолоод яах вэ дээ. Тааруулчихсан байгаа. Бид ийм сонголт хүсээгүй. Түрүүчийн сонгууль ч луйвардсан.
2020-06-27
Зочин:
Яахаараа зөрдөг юм. 1 хүн 1 л удаа санал өгнө ш дээ. Луйвардчихаад ийм юм ярина гэж юу байдаг юм. Үнэнээ хэлээд шорондоо ор
2020-06-27
малаа чи сонгууль егсенуу. би 22 тойрогт ман 2 хунд егсен. энэ тойрогт 2 мандаттай эргуу миньээ
Хар машины таслалтай холбоотой мэдээлэл буруу тайлбар байна ямар юм нь ажиллахгүй гэнээ тэгвэл эвдэрхий хар машин болж таарав уу с
2020-06-27
Иргэн би:
Яг үнэн. 76 суудал л байгаа шүү дээ. Сайн тогтоо. Ялагдал хүлээж сур. Чи ард түмэнд илүү таалагдаж чадсангүй. Үхмээр байгаа бол үхдээ. Чадахгүй бол дуугүй бай. Ядаргаа юмаа
2020-06-27
Baagii:
Yg zuv congolt xiicen bn congyyliin xoroonii ajiltan alban xaagchidad amjilt xvce
2020-06-27
Энэ эсгий хоолойг Содномцэрэн гэгчийг зайлуул
2020-06-27
зочин:
харваас гархааргүй хүмүүс ,байнга ялагддаг хэл ам хийдэг хүмүүс л бн ш дээ ,ялагдаж сураа ,би л хувьдаа зөв сонголт болсон гэж боддог шүү ядаж л сайхан залуучууд олноор сонгогдсон шинэчлэл хийсэн,энэ хүмүүс л бол биш ээ бие даагчид гэж хийж гийгүүлсн юмгүй өөрсдийгөө өндөрт бодцон юмнууд АН н саналыг хуваагаад аль ч гүй болгочлоо,одоо боль боль
2020-06-27
Зочин:
Сонгогдоогүй юм чинь гомдолтой л үлдэнэ хамгийн чухал нь сонгуулиа л цэвэр үнэн шударга явагдах нь сонгуульд хэн нь ч итгэдэг тийм л цэвэр байвал болох нь тэр сонгууль битгий хэл шүүхэд хүртэл ард иргэд итгэхээ больсон цаг шүү дээ зүгээр л яваад д болчих ажил асуудлыг заавал дотор нь дунд нь заваан юм оруулж байх хэнд хэрэгтэй юм угтаа хэнд нь хэрэггүй юм шүү дээ
2020-06-27
Луйввар боллоо:
СЕХ, Улсын бүртгэлийн газрыг шалгаад хориод ирэхийн цагт үнэнээ хэлнэ дээ. Аль өнгөрсөн жилээс царцаа нэмэж бүртгэж эхэлсэн байна лээ
2020-06-27
Зочин:
Яг үнээн ёстой эргүү юмаа
2020-06-27
зочин:
Яг үнээн ёстой эргүү юмаа
2020-06-27
Энхболор:
Унасан бөхөд шалтаг мундахгүй ээ гэжв Сонгууль шудрага болсон. НвЭнхбаяр гэх мэтийн шуналтнуудыг ард түмэн хүлээн зөвшөөрөхыг больсоныг даанч ухаарахгүй юм даа. чааваас
2020-06-27
СЕХ-г бүрэн бүрэлдэхүүнээр нь шоронд хорьж шалгах цаг нь иржээ. Эд нар одоо ингэж төрийн эрх мэдлийг ард түмний гараас булааж чадаж байнаа. Ануужин, өнөрөө, тагнуул Амартүвшин, хэн ч мэдэхгүй балай хүүхнүүд гээд юу сонгогдсон гэв ээ. Ард түмэн тэнэг биш шүү.
2020-06-26
Чи одоо шоронд орох цаг чинь иржээ. Ингэж ард түмний саналыг луйвардаж болохгүй. Илт худал сонгууль боллоо.
2020-06-26
yamar ch yumand yalagdsan tal ni hardaj gomdollodog ni jam yumaa.
2020-06-26
Doogii:
ocnoon humuus gomdoltoi bn.garaar toolood yzehed yadagiin.teneg obgon cn mie.dee morgodog hebeeree ui.shudarga bol humuus ergelzehgyi .garaaraa toolohgyi bol shudarga bus oilgomjtoi.ih mongo taraasan.zondool um bn
2020-06-26
zochin:
yahaaraa zaaval myangachlah oron ni zuvhun bie daagch nariin toon deer gardag bilee. Teneg humuus mallaj bgaa yum shig ingej yarij bolohgui shdee. Jiriin hun bi hurtel gaihaj bhad. Songuulid ner devshsen humuus bol buur hardana.
2020-06-26
Зочин:
Амжилттай луйвар хийж, төрийн эрхийг хууль бусаар авсан байна.
2020-06-26
irgen:
neg l sejigtei songuuli bolloo
2020-06-26
Зочин:
ёооё,санал өгсөн хүний тоо саналын тоотой таарахгүй бна гэж гомдол гаргасан нэр дэвшигчийг ашгүй яаж сонгочихсонгүй вэ,ийм энгийн зүйл мэдэхгүй нэр дэвшигч байхаа,хахаха
2020-06-26
Зочин:
ёооё,санал өгсөн хүний тоо саналын тоотой таарахгүй бна гэж гомдол гаргасан нэр дэвшигчийг ашгүй яаж сонгочихсонгүй вэ,ийм энгийн зүйл мэдэхгүй нэр дэвшигч байхаа,хахаха
2020-06-26
Зочин:
Яг үнээн ёстой эргүү юмаа
зочин:
Яг үнээн ёстой эргүү юмаа
zochin:
HYNALTIIN TOOLLOGO HIIGEED UZSEN BOL GUNCHIGNAAD BAIH HEREGGUI DEE
2020-06-26
Энэ пялдага зайлаа:
Шударга бус сонгууль боллоо. Иргэд нэр цэвэр гар цэвэр олон бие даагч нэр дэвшигчдийг дэмжиж саналаа өгсөн. МАН 30%-иар л гарч ирлээ. Үлдсэн 60 хувьд санал өгсөн иргэд сэтгэл гонсгор үлдлээ. МАН бүү онгир. Та нарыг ард түмний 50 хувь ч дэмжээгүй !!!!!!!!!
2020-06-26
ЭНЭ БАЛАЙ:
ЭНЭ 1 ХӨГШИН ТӨГЦӨГИЙГ АЛЬ ХЭДИЙН СОЛИОД ӨӨР ЗАЛУУХАН ХҮН ТАВЬЖ БОЛДОГГҮЙ ЮМУУ. СОНГУУЛИЙН ЖИЛ БОЛГОН Л НЭГ ИЙМ АЛДАА ГАРГАХ ЮМ АНХ УДАА ХИЙГДЭЖ БАЙГАА ЭНЭ АРГА ХЭМЖЭЭ УГ НЬ ТҮРГЭН ШУУРХАЙ БОЛСОН ЮМСАН ТА ХЭД ЯЛАГДАЖ СУРАА
2020-06-26
530 хүн гомдолтой. ялж ялагдаж сурах хэрэгтэй
2020-06-26
530 хүн гомдолтой. ялж ялагдаж сурах хэрэгтэй
2020-06-26
Иргэн:
СЕХ-нд нэгтгэж байгаа программ дээр асуудал байгаа юм бишүү?
2020-06-26