Энэтхэг: Аянганд цохиулсны улмаас 110 хүн нас баржээ
2020-06-26

Энэтхэгт сүүлийн хоёр хоногт аянганд цохиуслны улмаас 110 хүн нас баржээ. Энэ золгүй явдлууд Бихар, Уттар-Прадеш мужуудад болсон бөгөөд аянга буух үеэр 32 хүн мөн түлэгдэж гэмтсэн байна. 

 

Тус улсад аянга цахилгаантай хүчтэй аадар бороо сүүлийн өдрүүдэд орсоор байгаа юм. Энэ үеэр аянганд цохиулж олон хүн амиа алдсантай холбоотойгоор Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди эмгэнэл илэрхийлсэн байна. Байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэр 400 мянган рупийгийн тэтгэмж авах аж.

 

Мужуудын эрх баригчид яаралтай тусламж үзүүлэх ажлыг үргэлжлүүлж байгаа бөгөөд цаг агаар тааруу үед хүмүүсийг гэрээсээ аль болох гарахгүй байхыг уриалжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин