COVID-19: Мексикийн Сангийн сайд халдвар авчээ
2020-06-26

Мексикийн Сангийн сайд Артуро Эррера SARS-CoV-2 вирусийн шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан талаар тэрбээр Твиттер хуудсандаа бичжээ. 

 

Одоо тэрбээр гэртээ өөрийгөө тусгаарласан байгаа бөгөөд өвчний шинж тэмдэг бараг илрэхгүй байгаа, ажлаа гэрээсээ хийж байгаа талаар Сангийн сайд мэдэгджээ.

 

Өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Төрийн албаны сайд Ирма Сандоваль коронавирусийн халдвар авч байв. Мексикт өнөөдрийн байдлаар халдвар авсан хүний тоо 203 мянгыг давж, үүнээс 117 мянган хүн эдгэрсэн бол 25060 хүн коронавирусийн халдварын улмаас нас баржээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин