Хэнтий аймагт үер бууж 99 өрхийн гэр, байшин усанд автжээ
2020-06-26
Гэрэл зургийг MPA.mn

 

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1, 2,3,4,5 дугаар багт Тус суманд 06.24-ний өдрийн 18:55-20:50 цагийн хооронд аадар бороо /мөндөр/ орж үер болсны улмаас 2020.06.25-ны өдрийн 01:00 цагийн байдлаар 99 айл өрхийн гэр хашаа /84 гэр, 15 байшин/, 13 аж ахуйн нэгж байгууллагын барилгын зоорийн давхар, 9 орон сууцны байрны зоорийн давхар, нийтийн эзэмшлийн зам талбайн 80 хувь нь усанд автсан тухай 121 дуудлага бүртгэгджээ.

 

Тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, “Харгуй” ХХК-ийн ажилтнууд сэргээн босгохоор ажиллаж байна.

 

Өнөөдрийн байдлаар 160 айл өрхийн байшин, гэр, хашаа болон 5 орон сууцны зоорийн давхар усанд автсан. Тус сумын ерөнхий боловсролын 4 сургуулийн дотуур байранд 180 ортой байрыг бэлдэж, 13 айл өрхийн 32 хүн (үүнээс 8 хүүхэд) түр байрлуулаад байна. 06.25-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал тухайн аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын хуралдуулсан байна.

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Herlen sum yum uu ?Chingis hotod yum uu oilgohoor bicheech
2020-06-26