Автомашин дотор газ дэлбэрч 18-20 насны хоёр хүн гэмжтээ
2020-06-26
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Москва хороолол”-ын 9 дүгээр байрны автомашины зогсоол суудлын автомашин дэлбэрсэн тухай мэдээлэл 2020.06.25-ны өдрийн 20:05 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахлах дэслэгч Т.Цогтсайхан 21:00 цагт очиход иргэн А-ын эзэмшлийн “Сай” загварын суудлын автомашин дотор ахуйн хэрэглээний 220 граммын савалгаатай газ дэлбэрч автомашин дотор байсан иргэн Н /20 настай, эрэгтэй/, иргэн М /18 настай, эрэгтэй/  нар түлэгдэж бэртсэнийг нийслэлийн ЯТТТ-өөс ГССҮТөв рүү авч явсан байсан байна.

 

Тухайн автомашиныг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Эрдэнэ-Очирт хүлээлгэн өгсөн.

Shuud.mn
Сонин хачин