COVID-19: Орост хоногт 6,8 мянган тохиолдол шинээр бүртгэгдлээ
2020-06-26

Өнгөрсөн хоногт ОХУ-д коронавирусийн халдварын тохиолдол 6800 бүртгэгдсэн талаар зургадугаар сарын 26-ны өдөр Москвагийн шуурхай штаб мэдээлснийг Regnum дамжууллаа. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, шинэ тохиолдлууд ОХУ-ын бүх бүс нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд 176 хүн нас барж, 9000 орчим хүн эдгэрчээ.

 

Шинээр халдвар бүртгэгдсэн тоогоор Москва тэргүүлж байгаа бөгөөд Оросын нийслэлд хоногт 813 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. 

 

Нийтдээ Орост бүртгэгдсэн халдварын тохиолдол 620 794 болсон бөгөөд үүнээс 8781 хүн нас барж, 384 мянга гаруй хүн эдгэрчээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин