Х.Баттулга: Гараар тооллого явуулж маргааныг шийдвэрлэх ёстой
2020-06-27

GB5_5971

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдтэй уулзлаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр өглөө 09:00 цагт Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдтэй уулзлаа.

 

Учир нь, Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнг мэдээлснээс хойш сонгуульд оролцсон зарим нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн зүгээс санал авах, дүнг нэгтгэх үйл ажиллагааны явцад хууль зөрчсөн үйлдэл олноор гарсан, зарим нэр дэвшигчийн саналыг тоолох явцад таслал бүхий тэмдэглэгээ гарч ирсэн, сонгуулийн автоматжуулсан системд нөлөөлж, саналын дүнг будлиантуулсан байж болзошгүй зэрэг гомдол Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлсээр байгаа юм.

 

Тиймээс өнөөдрийн уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх асуудлыг хөндөж, хуулийн хүрээнд гараар хяналтын тооллого явуулах замаар маргаантай байгаа асуудлыг шийдвэрлэх ёстой гэлээ.

 

Мөн хяналтын буюу гар тооллого явуулахдаа тагнуул, цагдаагийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, гомдол, хүсэлт өгч байгаа нэр дэвшигчдийг өөрсдийг нь байлцуулан энэ сарын 27-28-ны өдрүүдэд багтаан ил тод зохион байгуулах ёстой гэж үзэж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн зөвхөн санамсаргүй аргаар бус нэр дэвшигчдийн хүсэлтийг үндэслэн, маргаантай байгаа хэсэгт тооллого явуулах нь зөв гэж үзлээ.

 

СЕХ-ны гишүүд гар тооллогыг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулна гэв.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр мөн энэ асуудлаар Сонгуулийн ерөнхий хороонд албан бичиг хүргүүлсэн юм.

 

Уулзалтад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан, СЕХ-ны гишүүн, Бригадын генерал С.Баатаржав, Тагнуулын Ерөнхий газрын дарга, Бригадын генерал Д.Гэрэл нар оролцов.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Чи олон юм хуцалгүй бай..Төмөр замын мөнгөө яах гэж байна.
2020-06-29
Зочин:
Одоо дэмий байхоо банк хакердаад мөнгө авдаг болсон үед
2020-06-28
Сонгогч саналаа шууд хар машинд хийх нь олон улсад хориотой үйлдэл юм байна. Харин саналыг гараар тоолоод сонгуулийн ажилтан машинд хийж тоог нэгтгэж илгээдэг юм байна. Манай улсын сүүлийн 2 сонгууль бүхэлдээ луйвар байсан байна.
2020-06-28
Зөв зөв:
Юу байсан юм бэ анхнаасаа гараар тоолох хэрэгтэй байсан юм . Хэсэг хэсэг дээр бүх намын ажиглагч нартай хамт төрийн төлөөлөгч тоолоход маш хурдан болно. Тэгээд холбоо хөгжсөн өнөө үед 2 сая гаруйхан саналын хуудсыг тоолоход юу байсан юм. Худлаа булхайцах гээд хар машин ашиглацгаах юм
2020-06-27
do:
сонгууль шударга болсон гар толлого яг тулдаг тэрийг хийсэн ч ялгаагүй
2020-06-27
Иргэн:
Х.Баттулга аа, Оффшорын мөнгийг монголдоо оруулж ирнэ гэж хошгирч байж Ерөнхийлөгч болж байсан мөчөө эргээд сана, биелүүл.Хугацаа чинь дууслаа. Ард түмний сонголтод эргэлзэж бөөрөнхийлж байхаар өөрийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө эргэж хараад ард түмнээр дүнгээ тавиулахдаа бэлдэж байсан нь өлзийтэй байх шүү. Нэг их олигтой дүн авахгүй нь гэдгээ мэдрээд хор найруулахаа болиод хэсэг хугацаанд ч болтугай зөв зүйтэй юм хийвэл таарна. Ард түмний нүд хурц, чих соргог шүү. З.Энхболдыгоо хар, шившгээ тарьлаа. Та нарын арга барил явуургүй болсон шүү.
2020-06-27
Шудрага сайхан сонгууль боллоо ,,, АН-н Эрдэнэ, Эрдэнэбат, Баасанхүү, Баярцогт, Наранхүү, Бат-Үүл, Да.Ганболд гэх мэтийн Эрдэнэтийн 49% луйварчид багаараа уналаа ... үүнээс илүү шудрага сонгууль гэж юу байхав дээ... одоо л Монголчууд жинхэнээсээ яллаа.
2020-06-27
ЗОЧИН:
ЦААСААР НЬ ТООЛОХ НЬ ЗӨВ ӨӨ. ТООЛОХ ДОО БҮҮР МАШ ОЛОН ТАЛААС НЬ АЖИГЛАЛТЫН КАМЕРУУДЫГ БАЙРЛУУЛЖ ГОМДОЛ ГАРГААД БАЙГАА НӨХДҮҮДЭД БИЧЛЭГИЙГ НЬ ҮЗҮҮЛЭН СУУЛГАЖ ХЯНАЛТ ТАВИУЛАХ ХЭРЭГТЭЙ.
2020-06-27
Саналын хуудсыг одоо гараар тоолоод ач холбогдол байхгүй. Санал хураалтыг шууд дахин явуулаад гараар тоолж л дүнг гаргаж болно.
2020-06-27
ЗӨВ ХҮН ЭЛЕКТРОД !!! :
ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ДОРЖХАНД ХАМТ ДЭВШСЭН 2-ТОЙГОО ”САНАЛ ӨГСӨН СОНГОГЧИДДОО БАЯРЛАЛАА” ГЭСЭН ӨӨРСДИЙН ЗУРАГТАЙ ТОМ СУРТАЛЧИЛГААНЫ САМБАРУУД БАЙРЛУУЛЖ СОНГУУЛИЙН ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙНА, УДАХГҮЙ ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬ БОЛНО. ЗАЛЬ МЭХ ЛУЙВАР НЬ ЯМАР АЙХТАР ЮМ БЭ. СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО АНХААРНА УУ
2020-06-27
зочин:
унасан бөхөд шалтаг мундах биш дээ энэ бие даагчид өөрсдийгөө дүгнээсэй билээ дээ Бат оргил бн тэрийг хэн сонгох вэ дээ хэдхээн санал авчаад хэл ам хийгээд,харин Эрхэмбаяр нэр сайтай байсан шүү,гараар тоолдог байхад хайрцаг авч зугатаалаа,нэр ойролцоо хүнтэй будиллууллаа гээл бдаг байсан яах ёстойн ялагдаж сураа
2020-06-27
Будилаан гарсан бол сонгуулийг хүчингүй болгох ёстой. Тэрнээс наадуулаа аргал та нар туршлагатай биз дээ гэж хэлж байгаа үг чинь юу гэсэн үг вэ ерөнхийлөгчөө. Наад будилаан нотлогдвол сонгуулийг хүчингүй болгох ёстой. Тэгэхгүй л бол ард түмэн босно. Үнэндээ бол сонин л сонгууль болсон. Сонгосон залуучууд маань алга болж МАНын цүнх баригч нар гараад ирлээ.
2020-06-27