Ц.Баатархүү эрх мэдэлдээ үлдэхийн тулд АН-ын ялагдлыг улстөржүүлж байна
2020-06-27

АН-ынхан сонгуульд ялагдангуут үймээн самуун дэгдээж, ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй шартаж, шаралхдаг зантай. Энэ удаа ч гэсэн УИХ-ын 2020 оны сонгууль будлиантай боллоо хэмээн олон нийтийг үймээн самуунд турхирсан үйлдлүүдийг гаргаж байна. Тэдний гол төлөөлөгч нь Ц.Баатархүү. АН-ын генсекээр хоёр сар ажиллаад Сүхбаатар дүүрэгт өрсөлдөж, өөрөө ч, намаа ч ялагдалд хүргэсэн Ц.Баатархүүгийн хувьд энэ удаагийн сонгуулийн дүнг зөвхөн өөрийнхөө эрх мэдэлд хүрэх зам гэж харж байна. Тэрээр сонгуулийн дүн гарсан өдөр ялагдлаа хүлээн зөвшөөрсөн намын дарга С.Эрдэнэтэй нилээд том маргаан үүсгэжээ.

Ц.Баатархүүгийн хувьд “Нэгдүгээрт, АН сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөх гэж яарах ёсгүй байсан. Хоёрдугаарт АН-ын тамгыг Ц.Туваан бус би авах ёстой. Цаашид намын шинэчлэл, дарга нарыг сонгох асуудлыг би гардан хариуцах болно” гэдэг шаардлага тавьж байгаа юм байна. АН-ын ялагдлыг далимдуулан намынхаа бүхий л эрх мэдлийг авах гэж улайрсан Ц.Баатархүү өөрийнхөө ашиг сонирхлыг биелүүлэхийн тулд юу ч хийхээс буцахгүй байгаа аж. Харин нөгөө талд нь АН-ын эмэгтэйчүүдийн холбоо, Ц.Оюундарь, Ц.Оюунгэрэл тэргүүтэй эмэгтэйчүүд “Нам ялагдсан. Дүрмийн дагуу С.Эрдэнэ, дэд дарга Ц.Туваан, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү ч бас огцрох ёстой. Сүхбаатар аймгийн АН-ын хорооноос бусад бүх хороо, үүрийн намын дарга нар дүрмийн дагуу огцорсон” гэж мэдэгдээд байна. Ямартай ч АН дотор эрх мэдлийн төлөөх том хагарал үүсээд байна.

Shuud.mn
Сонин хачин
Худлаа мэдээлэл:
Энэ их худлаа мэдээлэл байна. Баатархүү сонгууль шударга болсон эсэх дээр намаараа дуугарах ёстой гэдэг байр суурь гаргасан. Бусад нь МАН руу гүйж орсон.
2020-10-14
Худлаа мэдээлэл:
Энэ их худлаа мэдээлэл байна. Баатархүү сонгууль шударга болсон эсэх дээр намаараа дуугарах ёстой гэдэг байр суурь гаргасан. Бусад нь МАН руу гүйж орсон.
2020-10-14
Тулгат:
Баатархүү зөв шүү жинхэнэ ардчиллаа хамгаалж байна
2020-06-29
Unen:
Buruug evgui,evgui darga naraasaa khaij uzeed chi ch gesen khel,yariagaa zasakhgui bol...
2020-06-29
Иргэн:
Ард түмний үг биш авирлагч, хулгайч, ЖДҮ чдын үг. МАН коммунист аргаараа иргэдийн тархийг угааж байгаа.
2020-06-29
Зочин:
Эрдэнэболд шиг улс төриин соелтой бай түүнээс суралц
2020-06-29
Zochin:
Ард түмэн танай намыг яг голоор нь дүгнэчихлээ.Зика мэтийн ёс зүйгүй, бүдүүлэг, харьцааны соёлгүй,жирийн иргэдийг доромжилдог дарга нараасаа салах хэрэгтэй.
2020-06-29
Зочин:
Анхнаасаа намын дарга, нарийн бичгийн дарга болон З.Энхболд нарын буруу нэр дэвшүүлэлтээс болоод олон суудлаа алдсан шүү дээ. Өөрөө урвагч Уянгатай хөтлөлцөөд явж байхдаа үр дүнг нь харж байсан байлгүй дээ
2020-06-28
Зочин:
Овоо залуу гэж бодож санал өгсөн юмсан. Гараагүй нь болжээ. Ялж ялагдаж сураагүй тэнэг байна.
2020-06-28
Эрдэнэ нийт гишүүдээсээ сонгогдож гарч ирсэн юм бүх аймаг сумаасаа шүү сонгууль луйвар боллоо гэдгийг ан нам ганцаараа хэлээд бга юм биш бусад бүх нэр дэвшигчид хэлж бна ман нам өнгөрсөн 4 жил хууль бусаар төрийн эрх барьсан байх магадлал өндөр бна тийм бсан болоод тэд дахиад луйвар хийж дөнгөхөөр мэдэх бсан болоод мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг ажил хийхдээ ичил улаагаагүй нь ойлгомжтой бна одоо энэ луйврыг хүлээн зөвшөөрвөл монгол тусгаар тогтлолооч алдаж болно урвагч ноёдоос болж улс мөхдөг манын шуналын туламнууд идэж ууж цадахгүй харлаа өнгөрсөн 4 жил хамаг муу муухайг хийсэн хүмүүсийг дэмжээ эл бичээд бга хүмүүс яаавчиг монгол хүн биш арчаагүй алба тушаасан хамгаалсан манын бөгсний алчуурууд л бна ард түмэн маныг сонгоогүй
2020-06-28
АН ЫН ЯЛАГДЛЫН БУРУУГ ЧИ ӨӨРӨӨ ҮҮРНЭЭ. УСНААС ХУУРАЙ ГАРАХГҮЙ ХАМТ ЖИВНЭ
2020-06-28
зочин:
та тайван бай баатархүү. таны ээлж биш гэдгийг ард түмэн хэлээд өгсөн шүү дээ. жинхэнэ будлианы эздүүд бусдыг өөр шигээ юм хийсэн болов уу гэж мөнхөд хардаж явдаг.
2020-06-28
Ард:
Аппарат огцорсон шүү. Одоо Бүлгийн дарга нь нэг хэсэгтээ нам аа авч бай. Удахгүй даргыг бид сонгоно.
2020-06-28
AN YLAGDSAN N ELBEGDORJIIN GAISHUUDEE.SAIHANBILEG,BAYRTCOGT GEED AVILGACHIDIIN...
2020-06-28
AN evtei baisan bol!!!:
Elbegdorjiin nairuulsan Erdenetiin 49%iig luivardsa hor,Ev negdelgui baidlaasaa bolj unasan shuu dee!!!Bat zandan Lu.Bold bie daagch nar bas l ovoo sanal huvaalaa shuu dee
2020-06-28
ха:
новш минь ялагдлаа хүлээгээд дараагийн ажлаа хийгээч Ямарч зөрчилгүй л болсон шүү дээ
2020-06-28
yag
2020-06-27
иргэн:
энэ харваас хөгийн эр
2020-06-27
yag
Hab:
Erdene yamar argaar namiin darga bolsiin sonin bsn,odoo durmiinhe daguu ogtsroh yostoi ni ogtsor,Ouyngerel nere dewshuulsen bsn bolowsroltoi uhaalag busgui demjinee, MAN olon bie daagchid sanal huwaagdsani achaar Yalalt awsanaa uhaarch bn uu? Ugui yu? Tegheer niit songogchdiin 30% ni l demjdeg gedgiig medej awlaa, Ardchilliig denduu demjdeg yum bn mongolchuud, Hurelsuhiin dalbaan door olon hun bas songogdlo teriige medeh Bolwuu