Туул голыг явганаар гаталж явсан иргэн живж амь насаа алджээ
2020-06-29 08:55
Гэрэл зургийг MPA.mn

 

Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн “Их бага сонгины гарам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 110 км-т, аймгийн төвөөс зүүн зүгт 193 км-т/ Хэнтий аймгийн Баянхутаг сумын иргэн Г /56 настай, эрэгтэй/ 06.22-ны өдөр “Туул” голыг явганаар гатлах гэж байгаад живж амь насаа алджээ.

 

Ослын тухай дуудлагыг 2020.06.25-ны өдрийн 15:39 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид 06.27-ны өдрийн 06:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг эхлүүлж мөн өдрийн 10:02 цагт живсэн газраас урд зүгт 500 метрт усны мандал дээр гарч ирсэн байсныг олж цогцсыг Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

 

Мөн Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Жаргалант” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 96 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т, Бор-Өндөр сумын төвөөс баруун хойд зүгт 125 км-т/ Хэрлэн” голын усанд тус аймгийн Бор-Өндөр сумын харьяат иргэн М /31 настай эрэгтэй/, Г /32 настай эрэгтэй/, Н /20 настай эрэгтэй/ нар осолдсон тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 19:18 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.

 

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Цагдаагийн газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тус багийн “Жаргалант" гэдэг газраас зүүн тийш “Майханы-Ар” гэдэг газар хүртэл 24 км-т усаар, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Shuud.mn
Сонин хачин