Сонгуулиар урлагийн тоглолт зохион байгуулсан даргыг 20 сая төгрөгөөр торгов
12 өдөр
Гэрэл зургийг MPA.mn

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Дэлгэрийн Цэрэнтогтох /Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ИТХ-ын дарга/-д холбогдох зөрчлийн хэргийг 2020.06.19-ний өдөр хүлээн авч 2020.06.25-ны өдөр шийдвэрлэжээ.

 

Улмаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16.2 /нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, хонжворт сугалаа зохион байгуулсан, ивээн тэтгэсэн/ зааснаар 20 сая төгрөгөөр торгож шийтгэсэн байна.

 

Д.Цэрэнтогтох нь 2020.06.02-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд нийтийг хамарсан урлагийн тоглолт зохион байгуулсан зөрчил гаргажээ.

Shuud.mn
Сонин хачин
Хөгийн шийтгэл
2020-06-29
zochin:
urlagiin togloltiig vzvvldeg bsan deer ved odoo vrgeljlvvleech tegj bjil hvn ardad hvrne shvde
2020-06-29
зочин:
тоглоом шиг юм ч мөн их болох юм аа, МАН-ын ах нар нь наад нөхрийн чинь торгуулийн 20 саяыг нь өгөөд, дээр нь нэмээд шагначихсан байгаа, наад нөхөр чинь аягүй бол албан тушаал дэвшээд явна даа
2020-06-29