COVID-19. Дэлхий даяар амиа алдсан хүний тоо 500 мянгыг давлаа
2020-06-29

Дэлхий даяар шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас амиа алдсан хүний тоо 501 мянгыг давсан талаар Жон Хопкинсийн их сургуулийн мэдээлэлд онцолжээ. 

 

Вирусийн улмаас амь насаа алдсан хүний тоогоор  АНУ тэргүүлж байгаа бөгөөд энэ улсад нас барагсдын тоо 128 мянга болсон байна. Үүний араас 57,6 мянган хүн амиа алдсан Бразил улс бичигдэж байгаа юм. Харин 43,6 мянган хүний амь нас хохирсон Их Британи улс энэ жагсаалтын гуравдугаарт бичигджээ.

 

Зургадугаар сарын 29-ний өглөөний байдлаар дэлхий даяар шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо 10,1 саяыг давсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин