Д.Нямхүү: Казахстанаас ирсэн нэг хүний давтан шинжилгээний хариу эерэг гарлаа
2020-06-29

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.06.29/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ.  10 сая 228 мянган   хүн халдвар авч,  503  мянган хүн нас баржээ.  Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл  153 мянгаар, нас баралт 3 мянга гаруйгаар нэмэгдсэн байна.

 

Манай улсад  87 хүн ажиглалтад шинээр орж,  ажиглалтаас 16 хүн гарч  гэрийн ажиглалт руу шилжлээ.  Ажиглалтад нийт 2710 хүн байна. 1-5 насын 118 хүүхэд, 53 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 332  хүн байгаа.  Орон нутгийн 18 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, 5000 гаруй зорчигчдод коронавирусийн тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол  илрээгүй. 119 дугаарын утсанд  159 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд 2  дуудлага ирсэн.

 

 

АНУ-д 44700 гаруй шинэ тохиолдол, 508  нас баралт нэмж  бүртгэгджээ. Харин Бразил улсад 30400 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдэж, тус улсын нийт батлагдсан тохиолдол өссөн дүнгээр  1 сая 344 мянга  гаруйд хүрээд байна.  Харин нийт нас баралт 57600 гаруй болжээ.  

 

БНСУ-д 42 шинэ тохиолдол нэмж бүртгэгджээ.   БНХАУ-д 12 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн бол  5  гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол,  7 дотоодын халдвар байна.  БНЭУ-д 19900  гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ.

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид  нийт 216 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 215 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин нэг хүний гурав дахь  давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн  иргэн нь энэ сарын 10-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн аж.  Нислэгээр ирээд 19 хоногийн дараа коронавирус илэрлээ. Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн иргэдээс нийт 10 хүнд коронавирус илрээд байна. 

Манай улсын  нийт батлагдсан тохиолдол 220,  эдгэрсэн тохиолдол  175 боллоо. Харин эмчилгээнд 45  хүн байгаа. Биеийн байдал хөнгөн 36, хүндэвтэр 9 иргэн байна.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Хасгууд казахдаа үлдээчээ
2020-06-29