АНУ: Занарын тосны зах зээлийн томоохон тоглогч дампуурав
2020-06-29

АНУ-ын занарын тос олборлогчдын анхдагч Chesapeake Energy компани дампуурлаа зарлан, зээлдэгчдээс хамгаалах хүсэлтийг шүүхэд гаргасан талаар Regnum агентлаг мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ оны хавар болсон газрын тосны хямралын хамгийн том золиос нь 9,5 тэрбум ам.долларын өртэй Chesapeake компани болсон гэнэ.Өмнө нь, дөрөвдүгээр сард занар олборлолтын зах зээл дээрх өөр нэгэн томоохон тоглогч болох Whiting Petroleum дампуурлаа зарлаж байв. 

 

New York Times сонины мэдээлснээр энэ онд АНУ-ын 12 газрын тос хийн компани дампуурлаа зарлахаар холбогдох байгууллагад ханджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин