Циркчид амьтдаа аврахаар таксины жолооч болжээ
2020-06-29

ОХУ-ын Новосибирск хотын "Зведный" нүүдлийн циркийн жүжигчид амьтдаа тэжээхийн тулд такси үйлчилгээнд явах болсон талаар Mash цахим хуудас мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, шинэ төрлийн коронавирусийн цар тахлын улмаас нүүдлийн цирк Чита хотод гацсан гэнэ.

Гуравдугаар сараас эхлэн цирк энд байрлаж байгаа бөгөөд цааш явах боломжгүй болжээ. Циркийнхэн бар, тэмээ, булга, одой морь, ямаа зэрэг амьтдаа авч ирсэн бөгөөд хорио цээрийн улмаас үзэгчгүй болж, жүжигчид амьтдаа тэжээхийн тулд мэргэжлийн бус ажил хийн мөнгө олохоос аргагүй болсон гэнэ. 

 

" Бар гэхэд л өдөрт 18 кг мах өгөх ёстой. Бид хэдийнэ өр зээлэнд орсон. Зарим нь ачигч, зарим нь пицца зөөгч, өөр нэгэн нь таксинд явж байна" хэмээн циркийн менежер өгүүлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
арга, гарц хайгаад зүтгэж байгаа нь сайхан байна. манайхан шиг циркийн барилгаа гадныхны хөл гар болсон нэгэнд найр тавьж өгчихөөд /долир сугар хулгайч/ цирк ч үгүй барилга ч үгүй байж байдаг. үүгээрээ монголчууд нэр хүнд муутай, гадныхан үздэггүй, түүнээс биш Монголын агуу түүхийг тэд мэддэг, хүндэтгэдэг
2021-08-02
Хуцдаг хүүр байх юмаа. Юугаа мэдэхгүй чалчихаас цаашгүй буг
2020-06-30
Амьтдыг байгальд нь тавь , та нарын зугаа одоо болсон
2020-06-29
Хуцдаг хүүр байх юмаа. Юугаа мэдэхгүй чалчихаас цаашгүй буг