Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна
2020-06-29

 

Үндэсний их баяр  наадмын үеэр хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл хийлээ.

 

Өнөөдрөөс эхлэн /2020.06.29/ хурдан морины уралдаанч хүүхдийг долдугаар сарын 09 хүртэл нийслэл, аймгуудад бүртгэнэ. Баяр наадам зохион байгуулах түр журмыг уяачид дагаж мөрдөх нь чухал юм.

 

Унаач хүүхдийн бүртгэлийг хийлгэхдээ:

 

  • Унаач хүүхэд өөрийн биеэр ирэх

 

  • Хүүхдийн төрсний  гэрчилгээ

 

  • Эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт

 

  • Уралдаанч хүүхдийн карт / өмнө нь уралдаанд оролцож бүртгүүлж байсан бол тухайн картаар бүртгэнэ/

 

  • Эцэг эх асран хамгаалагчийн зөвшөөрөл, эсвэл уяач эцэг, эх, хүүхдийн хооронд байгуулсан гэрээ байна

 

  • Гэнэтийн ослын албан журмын даатгалын дэвтэр /Хурдан морины уралдаанч хүүхдийг гэнэтийн ослын даатгалд заавал хамруулах бөгөөд  даатгуулсан гэрээг авч ирнэ/

 

Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгал: 

 

-Хүүхдийн гэнэтийн ослын даатгал 100,000 төгрөг байх бөгөөд нөхөн олговорт 20 хүртэлх сая төгрөг олгоно.  /аймаг, сум, дүүргийн тээвэрлэлтийн зардал багтсан/ 

 

Албаны хүний мэдээлж буйгаар хурдан морины уралдаан зохион байгуулагдаж байгаа тохиолдолд уяачид,  хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ  хохирсон тохиолдолд  эрүүгийн тухай  хуулиар зохицуулагдана. Өнгөрсөн 2018, 2019 онуудад эрүүгийн хуулийн хэмжээнд тооцогдохоор асуудал гараагүй. Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцсон тохиолдол байгаа. Өнгөрсөн 2018 онд  есөн уяачид зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцсон. Харин 2019 онд хурдан морины уралдааны үеэр  хүүхдийг бүрэн хувцас хэрэглэлгүй гаргаснаас болж, хүүхэд мориноос унасан, зөвшөөрөлгүй уралдаан зохион байгуулсан нийт 11 тохиолдолд зөрчлийн хэрэг тооцож холбогдох хариуцлагыг тооцсон. Энэ он гарсаар  хөл хорионы үед үсэргээ сунгаа зохион байгуулсан 17 уяачид зөрчлийн хуулиар хариуцлага тооцсон.  Харин уралдаанч хүүхдийн  даатгал зөвхөн уралдааны үед биш, уралдаан, сунгаа, үсэргээний үед цаашлаад  нэг жилийн хугацаанд нийгмийн бусад орчинд унаж, бэртэж осолдсон тохиолдолд даатгал үйлчлэх ёстой гэсэн нөхцөлийг оруулж өгсөн. Одоогоор зөвшөөрөл авсан 11 даатгалын компани байгаагаас дээрх нөхцөлүүдийг гэрээндээ тусгасан дөрвөн компани байгаа гэж мэдэгдлээ.  

 

Shuud.mn
Сонин хачин