ОХУ: Вакцины туршилтад оролцогчдын биеийн байдал сайн байна
2020-06-29

ОХУ-д шинэ төрлийн коронавирусийн вакцины туршилтыг хийж байгаа бөгөөд туршилтад оролцогчдын биеийн байдал сайн, сөрөг нөлөө гараагүй гэж "Красная звезда" сонин мэдээлжээ. 

 

"COVID-19 коронавирусийн эсрэг вакцин тариулсан нэг болон хоёрдугаар бүлгийн сайн дурынханд бид тогтмол үзлэг хийж байгаа. Тэдний биеийн байдал сайн, зовуургүй. Вакцин тарьснаас хойш одоог хүртэл сөрөг өөрчлөлт гараагүй" хэмээн Бурденкогийн нэрэмжит эмнэлгийн салбарын сэхээн амьдруулагч эмч Олег Чихляев өгүүлжээ.

 

Түүний өгүүлснээр, сайн дурын оролцогчдоос цаашлаад клиникийн болон биохимийн цусны ерөнхий шинжилгээ авч, коронавирсийн дархлаа байгаа эсэхийг шалгах юм байна.

 

Энд дуулгахад, сайн дурынхны эхний бүлэг зургадугаар сарын 18-ны өдөр туршилтын вакцин тариулсан бөгөөд тав хоногийн дараа дахин 20 хүнд вакцин тарьжээ. Клиникийн туршилтыг ирэх сарын сүүл гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин