Ж.Буффон гэрээгээ нэг жилээр сунгалаа
5 өдөр

 

Сери-А лигийн “Ювентус” клубийн 42 настай хаалгач Жанлуижи Буффон тус клубт дахин нэг жил тоглохоор гэрээгээ сунгав.

 

Италийн шигшээ багийн хаалгыг олон жил манаж явсан тэрээр “Ювентус” клубийн төлөө чамгүй урт хугацаанд зүтгэж, олон олон ялалт амжилтыг байгуулсан билээ. Буффон “Парма”-гаас 2001 онд шилжин ирснээс хойш лигийн 500 гаруй тоглолтод “Ювентус”-ын төлөө тоглоод байна. Түүнийг гэрээгээ шинэчилсэн өдөр тус клубийн ахлагч Жоржио Кьеллини мөн гэрээгээ нэг жилээр сунгасан аж.

 

Сери-А лигийн улирлын тоглолт өндөрлөхөд 10 тойрог дутуу байгаа бөгөөд одоогоор “Ювентус” дөрвөн онооны зөрүүгээр лигээ тэргүүлж явна. “Ювентус” энэ жил түрүүлвэл лигт есдэх дараалсан түрүүгээ хүртэх юм.

 

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин