COVID-19: ОХУ-д өдөрт бүртгэгдэх халдварын тоо буурч байна
2020-06-30

Дэлхийн даяар тархсан цар тахлын үед шинэ төрлийн коронавирусийн халдварын тоогоор хамгийн их байгаа орнуудын жагсаалтад манай хойд хөрш ОХУ бичигдсээр байна. 

 

Гэхдээ сүүлийн өдрүүдэд өдөрт шинээр бүртгэгдэх халдварын тоо 7000-аас буурч байгааг Оросын Эрүүл мэндийн яам мэдээлснийг Regnum агентлаг дамжуулжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн хоногт ОХУ-д коронавирусийн халдварын шинэ тохиолдол 6719-өөр нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 641 мянгад хүрсэн байна. Үүнээс 403 мянган хүн эдгэрсэн бол коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо 9166 болжээ. 

 

Өнгөрсөн хоногт нас баралтын тоо 93-аар нэмэгдсэн бөгөөд үүнээс 35 нь Москва хотод бүртгэгдсэн байна. Москва хотын Коронавирусийн нөхцөл байдлын хяналтын шуурхай штабын мэдээлснээр хоногт 35 хүн нас барснаар Москва хотод нийтдээ 3796 хүн шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин