ДЭМБ коронавирусийн үүслийг судлахаар БНХАУ руу шинжээчид илгээнэ
2020-06-30

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийн үүслийг тодруулан судлах зорилгоор БНХАУ руу шинжээчдийн багийг ирэх долоо хоногт илгээхээр болжээ. Энэ талаар Женевт болсон хэвлэлийн хурлын үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебреисус мэдэгдсэн байна.

 

"Коронавирус хэрхэн тархаж эхэлсэн зэрэг энэ төрлийн вирусийн талаар бид мэддэг болчихвол вирустэй илүү сайн тэмцэж чадна. Тиймээс бид ирэх долоо хоногт Хятад руу баг илгээхээр болсон" хэмээн ДЭМБ-ын Ерөнхий захирал мэдэгдсэн байна.

Шинжээчдийн гүйцэтгэх энэхүү ажил нь "вирус хэрхэн тархаж эхэлсэн, цаашлаад дахин дэгдэлт гарвал бэлэн байхын тулд юу хийх ёстойг  тодруулна" гэж найдаж байгаагаа ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Гебреисус илэрхийлжээ. 

 

Эргэн сануулахад, өдгөө дэлхий даяар тархсан коронавирусийн цар тахал Хятад улсаас эхлэн дэгдсэн. Тодруулбал, 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Ухань хотод үл мэдэгдэх өвчин бүртгэгдсэн талаар БНХАУ-ын эрх баригчид ДЭМБ мэдээлсэн юм. Энэ өвчин хурдацтай тархаж, мөн шинжээчид үүнийг шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн өвчин гэдгийг тогтоосон. Улмаар энэ халдварыг COVID-19 гэж албан ёсоор нэрлэх болж, 2020 оны гуравдугаар сард ДЭМБ энэ халдварыг "цар тахал" хэмээн зарлаж байв. 

 

Зургадугаар сарын 30-ны байдлаар дэлхий даяар  коронавирусийн халдварын тохиолдол хоногт 192 мянгаар нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 10,3 сая давсан байна. Үүнээс 5,21 сая нь эдгэрсэн бол 504 мянга гаруй хүн нас баржээ. Манай улсын хувьд дотоодод халдвар гараагүй, зөөвөрлөгдсөн тохиолдол 220 бүртгэгдэж, үүнээс 175 хүн эдгэрсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-09-27
Ene haltar butehgui ee TRAMPIIN ZUV
2020-07-01
Одоо болтол яваагүй юм уу?:
Бүтэн жил коронадаж байхад
2020-06-30