Ерөнхийлөгч Анхдугаар чуулганыг хуралдуулах зарлиг гаргалаа
2020-06-30

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Анхдугаар чуулганыг хуралдуулах зарлигийг  өнөөдөр  гаргалаа. Ерөнхийлөгчийн зарлигаар УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-ын Анхдугаар чуулганыг 2020 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 12:00 цагт товлосон байна. 

Анхдугаар чуулганыг Ерөнхийлөгч нээж үг хэлэх бөгөөд УИХ-ын ээлжит сонгууулийн үр дүнг танилцууулна. УИХ-ын гишүүний үнэмлэхээ авсан 76  гишүүн тангараг өргөснээр бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

 

Анхдугаар чуулганыг хуралдааныг энэ парламентын хамгийн өндөр настай гишүүн даргалан явуулдаг. УИХ-ын гишүүн Х.Баделхан даргалан явуулж, УИХ-ын даргаа сонгоно. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочи:
Энэ яах вэ? Цаана чинь хятадууд монгол улсын газар нутагыг зарж байна Яагаад энэ мэдээллийг яридаггүй юм бэ?
2020-06-30
Ард:
За Шинэ их хуралдаа амжилт хүсье!
2020-06-30