Д.Нямхүү: Эдгэрсэн эмэгтэй амаржиж, охинтой боллоо
2020-06-30

 

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.06.30/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ.  10 сая 400 мянган  хүн халдвар авч,  507  мянган хүн нас баржээ.  Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл  200 мянга гаруйгаар  нас баралт 3 мянга гаруйгаар нэмэгдсэн байна.

 

Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, 6000 гаруй зорчигчдод коронавирусийн тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол  илрээгүй. 119 дугаарын утсанд 150 дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд 5  дуудлага ирсэн.

 

АНУ-д 41000 гаруй шинэ тохиолдол, 885  нас баралт нэмж  бүртгэгджээ. Харин Бразил улсад 24000 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдэж, тус улсын нийт батлагдсан тохиолдол өссөн дүнгээр  1 сая 368  мянга  гаруйд хүрээд байна.  Харин нийт нас баралт 58300 гаруй болжээ.  

 

БНСУ-д 43 шинэ тохиолдол нэмж бүртгэгджээ.   БНХАУ-д 19 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн бол  11  гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол,  8 дотоодын халдвар байна.  БНЭУ-д 19400  гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ.

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид  нийт 357 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. Эдгээр шинжилгээг задалж хэлбэл ажиглах байранд тусгаарлагдаж байсан 261 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 66 хүний давтан шинжилгээ,  ХӨСҮТ-д тусгаарлагдсан долоон  иргэний шинжилгээ, тандалтын зорилгоор зургаан  хүний шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 23 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ байна.  Сайн мэдээ  ХӨСҮТ-д эмчлэгдсэн жирэмсэн эмэгтэй  дараагийн сувилал руу шилжилгүй ХӨСҮТ-д хяналтад байж, өнөөдөр 7 цаг 20 минутад амаржиж, охинтой боллоо. Баяр хүргэе.

 

Манай нийт батлагдсан тохиолдол 220  эдгэрсэн тохиолдол  175 боллоо. Харин эмчилгээнд 45  хүн байна. Биеийн байдал хөнгөн 34, хүндэвтэр 11 иргэн байна.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Сулиаааар. Хол очиж хуц , хонхорт очиж бааааа
2020-07-01
Naadam hiih zardlaa hemnei.emch nartaa:
Ene jil naadamaa unjvul yasan yum be?Naadam hiih munguu emch suvilagch,ontcgoi ed nartaa huvaagaad ugchihuu.
2020-06-30
Сулиаааар. Хол очиж хуц , хонхорт очиж бааааа