Буриад: Хөл хорио тогтоосон суурингаас гаргахгүйн тулд жалга ухжээ
2020-06-30

Коронавирусийн халдварын дэгдэлт гарсан Буриадын Тункинскийн аймгийн Шулуты суурингаас гарах, суурин руу орох хөдөлгөөнийг зогсоохын тулд сууринг тойруулан хоёр эгнээ жалга ухсан талаар Тункинскийн аймгийн захиргааны хэвлэлийн төлөөлөгч Дора Хамаганова мэдээлснийг Regnum агентлаг дамжуулжээ.

 

"Зургадугаар сарын 29-ний өдөр сууринг тойруулж гүн жалга ухсан. Халдвар тархсан суурингаас орох, гарах хөдөлгөөнийг дээд зэргээр хязгаарлахын тулд ийм алхам хийлээ. Энэ шийдвэрийг Тункинскийн аймгийн дарга Иван Альхеев тэргүүтэй шуурхай штаб гаргасан юм" хэмээн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

 

Эргэн сануулахад, зургадугаар сарын 24-ний өдөр Шулуты суурингийн оршин суугчдын дунд коронавирусийн халдвар дэгдсэн байна. Энэ сууринд COVID-19 вирусийн халдварын 23 тохиолдол илэрчээ. Тахал судлалын хяналт шалгалтын явцад дээрх халдварууд нь зургадугаар сарын 9-10ны хооронд энэ сууринд болсон бөөгийн ёслолд оролцсон хүмүүсийн дунд тархсан гэдэг нь тогтоогдсон байна. Улмаар энэ сууринд хөл хорио тогтоосон бөгөөд зорчих хөдөлгөөнийг хязгаарласан ч оршин суугчид автомашинаар суурингаас гарах оролдлого хийсээр байгаа тул ийм арга хэмжээ авчээ. 

 

COVID-19: Бөөгийн ёслолд олноор цугласны улмаас Буриадын сууринд халдвар тархжээ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
setguulchid gesen bolowsrol muu medlegiin khuree muutay kheruul , allaga , khulgay gekh asuudald ankhaaral khanduulsan kheden godgor khuukhnuud baydag , zarimdaa ch yana daa gej boddog shuu
2020-06-30
ха ха жалга ухсан гэнээ.суваг шуудуу татсан гэж бичмээр юм
2020-06-30
Жалга байхдаа яахав дээ. Энэ сэтгуулчид монгол хэлээ сурмаар юм даа. Юуг жалга юуг суваг, шуудуу гэдгийгээ мэдэхээ байх дээ чааваас. Сэтгуулчид хар ярианы хэллэгээр бичихээр хуухдууд яах болж байнаа. Дээрээс зев бичих дурэм буур байхгуй болсон. Энэ талаар сэтгуулчдийн эвлэл, их дээд сургууль шуу юмнууд бодомоор юм.
2020-06-30
ха ха жалга ухсан гэнээ.суваг шуудуу татсан гэж бичмээр юм