ШУУД: УИХ-ын гишүүд тангаргаа өргөлөө
2020-06-30

 

15:15 цаг: 

 

2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр сонгогдсон гишүүд УИХ-ын гишүүний тангаргаа өргөж дууслаа. УИХ-ын гишүүн тангараг өргөснөөр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа юм. Анхдугаар хуралдааныг даргалагч Х.Баделхан УИХ-ын тогтоолын төслийг уншиж танилцууллаа. УИХ-ын тогтоолын төсөл дээр саналтай гишүүн байсангүй. Тиймээс УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. 

 

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан УИХ-ын нээлтэд оролцсон Ерөнхийлөгч Х.Баттулгад талархсанаа илэрхийлэв. Ингээд чуулганы хуралдаан түр завсарлалаа. 

 

УИХ-ын Анхдугаар чуулган 16:00 цаг үргэлжилж УИХ-ын даргаа сонгох юм. 

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ
ЭЭЛЖИТ СОНГУУЛИАР УИХ-ЫН ГИШҮҮНЭЭР СОНГОГДОГЧДЫН НЭРС
1 1-р тойрог Ёндонпэрэнлэйн БААТАРБИЛЭГ Монгол Ардын Нам
2 Жамъянгийн МӨНХБАТ Монгол Ардын Нам
3 Ганзоригийн ТЭМҮҮЛЭН Монгол Ардын Нам
4 2-р тойрог Хавдисламын БАДЕЛХАН Монгол Ардын Нам
5 Телуханы АУБАКАР Монгол Ардын Нам
6 Буланы БЕЙСЕН Ардчилсан Нам
7 3-р тойрог Гомбожавын ЗАНДАНШАТАР Монгол Ардын Нам
8 Дашдондогийн ГАНБАТ Ардчилсан Нам
9 Амгалангийн АДЪЯАСҮРЭН Ардчилсан Нам
10 4-р тойрог Цогт-Очирын АНАНДБАЗАР Монгол Ардын Нам
11 Жадамбын БАТ-ЭРДЭНЭ Монгол Ардын Нам
12 5-р тойрог Бямбасүрэнгийн ЭНХ-АМГАЛАН Монгол Ардын Нам
13 Шатарбалын РАДНААСЭД Монгол Ардын Нам
14 6-р тойрог Сүхбаатарын БАТБОЛД Монгол Ардын Нам
15 Гомпилдоогийн МӨНХЦЭЦЭГ Монгол Ардын Нам
16 7-р тойрог Хаянгаагийн БОЛОРЧУЛУУН Монгол Ардын Нам
17 Цэдэвийн СЭРГЭЛЭН Монгол Ардын Нам
18 8-р тойрог Борхүүгийн ДЭЛГЭРСАЙХАН Монгол Ардын Нам
19 Төмөртогоогийн ЭНХТҮВШИН Монгол Ардын Нам
20 9-р тойрог Цэдэндамбын ЦЭРЭНПУНЦАГ Монгол Ардын Нам
21 Балжиннямын БАЯРСАЙХАН Монгол Ардын Нам
22 10-р тойрог Содномын ЧИНЗОРИГ Монгол Ардын Нам
23 Дуламдоржийн ТОГТОХСҮРЭН Монгол Ардын Нам
24 Гочоогийн ГАНБОЛД Монгол Ардын Нам
25 11-р тойрог Нанзадын НАРАНБААТАР Монгол Ардын Нам
26 Дашдэмбэрэлийн БАТ-ЭРДЭНЭ Ардчилсан Нам
27 12-р тойрог Жамбын БАТСУУРЬ Ардчилсан Нам
28 Наянтайн ГАНИБАЛ Ардчилсан Нам
29 13-р тойрог Жаргалтулгын ЭРДЭНЭБАТ Монгол Ардын Нам
30 Чинбатын УНДРАМ Монгол Ардын Нам
31 Дамдинсүрэнгийн ӨНӨРБОЛОР Монгол Ардын Нам
32 14-р тойрог Жигжидийн БАТЖАРГАЛ Монгол Ардын Нам
33 Цэвэгдоржийн ТУВААН Ардчилсан Нам
34 Нямаагийн ЭНХБОЛД Монгол Ардын Нам
35 15-р тойрог Одонгийн ЦОГТГЭРЭЛ Ардчилсан Нам
36 Чимэдийн ХҮРЭЛБААТАР Монгол Ардын Нам
37 Баттогтохын ЧОЙЖИЛСҮРЭН Монгол Ардын Нам
38 16-р тойрог Ширнэнбаньдын АДЬШАА Ардчилсан Нам
39 Бөхчулууны ПҮРЭВДОРЖ Ардчилсан Нам
40 Сандагийн БЯМБАЦОГТ Монгол Ардын Нам
41 17-р тойрог Цэрэнпилийн ДАВААСҮРЭН Монгол Ардын Нам
42 Лхагвын МӨНХБААТАР Монгол Ардын Нам
43 Лувсанцэрэнгийн ЭНХ-АМГАЛАН Монгол Ардын Нам
44 18-р тойрог Ухнаагийн ХҮРЭЛСҮХ Монгол Ардын Нам
45 Лувсаннамсрайн ОЮУН-ЭРДЭНЭ Монгол Ардын Нам
46 Бадмаанямбуугийн БАТ-ЭРДЭНЭ Монгол Ардын Нам
47 19-р тойрог Болдын ЖАВХЛАН Монгол Ардын Нам
48 Гонгорын ДАМДИННЯМ Монгол Ардын Нам
49 Баагаагийн БАТТӨМӨР Монгол Ардын Нам
50 20-р тойрог Дамбын БАТЛУТ Монгол Ардын Нам
51 Норовын АЛТАНХУЯГ Бие даан нэр дэвшигч
52 Сайнхүүгийн ГАНБААТАР

"ТА БИДНИЙ ЭВСЭЛ"

/МАХН-ИЗНН-МУНН/

53 21-р тойрог Сайнбуянгийн АМАРСАЙХАН Монгол Ардын Нам
54 Цэндийн САНДАГ-ОЧИР Монгол Ардын Нам
55 22-р тойрог Баттөмөрийн ЭНХБАЯР Монгол Ардын Нам
56 Батсүхийн САРАНЧИМЭГ Монгол Ардын Нам
57 23-р тойрог Жигжидсүрэнгийн ЧИНБҮРЭН Монгол Ардын Нам
58 Хүрэлбаатарын БУЛГАНТУЯА Монгол Ардын Нам
59 Энхтайваны БАТ-АМГАЛАН Монгол Ардын Нам
60 24-р тойрог Дамдины ЦОГТБААТАР Монгол Ардын Нам
61 Цэндийн МӨНХ-ОРГИЛ Монгол Ардын Нам
62 Цэрэнжамцын МӨНХЦЭЦЭГ Монгол Ардын Нам
63 25-р тойрог Төмөрбаатарын АЮУРСАЙХАН Монгол Ардын Нам
64 Мөнхөөгийн ОЮУНЧИМЭГ Монгол Ардын Нам
65 Жамъянхорлоогийн СҮХБААТАР Монгол Ардын Нам
66 26-р тойрог Хассуурийн ГАНХУЯГ Монгол Ардын Нам
67 Жамбалын ГАНБААТАР Монгол Ардын Нам
68 Салдангийн ОДОНТУЯА Ардчилсан Нам
69 27-р тойрог Хишгээгийн НЯМБААТАР Монгол Ардын Нам
70 Бадарчийн ЖАРГАЛМАА Монгол Ардын Нам
71 28-р тойрог Ням-Осорын УЧРАЛ Монгол Ардын Нам
72 Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР Монгол Ардын Нам
73 Пүрэв-Очирын АНУЖИН Монгол Ардын Нам
74 29-р тойрог Ганибалын АМАРТҮВШИН Монгол Ардын Нам
75 Даваажанцангийн САРАНГЭРЭЛ Монгол Ардын Нам
76 Тогмидын ДОРЖХАНД Зөв хүн Электорат эвсэл

 

УИХ-ын гишүүд тангаргаа өргөж байна

13:30 цаг: 

УИХ-ын Анхдугаар чуулган хуралдаж байна. СЕХ ээлжит сонгуулийн дүнг танилцууллаа. Дараагаар нь гишүүд асуулт тавив. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: 

 

-Сонгуулийн будилааны асуудлаар хэвлэлийн бага хурал хийж байсан. Яаж шийдсэн бэ, СЕХ? 

 

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн:

 

-СЕХ-нд 1100 гаруй гомдол ирсэн. СЕХ хуульд заасны дагуу өгсөн. Сонгууль зохион байгуулахтай холбоотой гомдол ирж байсан. Хяналтын тооллого хийхэд зөрүү гараагүй, гарын үсэг зурсан. 

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

 

-Дэндүү шударга бус сонгууль боллоо. Төрийн машин тэр чигтээ ажилласан. Миний хэдэн туслахууд тагнуултай кино үзэж  байсан тулдаа л би амь гарлаа. Ямар аймшигтай сонгууль болов оо. СЕХ-ны хариуцлагын тухай Ерөнхийлөгч хэлсэн. Хуулиндаа өөрчлөлт оруулахгүй бол энэ зааланд шинэ хүн орж ирэх боломжгүй байна. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар УИХ-ын гишүүний тангаргаа өргөж байна. 

 

УИХ-ын Анхдугаар чуулганыг Х.Баделхан даргалж байна

 

 

13:10 цаг: 

УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаан хуралдаж байна. Одоо шинээр сонгогдсон гишүүд тангарагаа өргөж байна. УИХ-ын анхдугаар чуулганы хуралдааныг Х.Баделхан гишүүн даргалан явуулж байна. 

 

 

УИХ-ын сонгуулийн үр дүнг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн танилцуулж байна. 

 

Х.Баттулга: Та бүхэн ард түмэнд үйлчлэх ёстой хүмүүс

 

13:00 цаг:

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж,  найм дахь удаагийн УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-ын Анхдугаар чуулганыг зарласан. Ийнхүү Анхдугаар чуулган нээлтээ хийж, шинээр сонгогдсон гишүүд тангарагаа  өргөх юм. Энэ удаагийн парламент МАН 62, АН 11, "Та бидний эвсэл", "Зөв элекорат эвсэл", бие даагч тус бүр нэг суудалтай, бүрэлдэхүүнтэй юм. 

 

 

Анхдугаар чуулганыг нээж Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ: 

 

-УИХ-ын ээлжит сонгуулиар сонгогчдын олонхийн саналыг авч, УИХ-ын гишүүнээр сонгогдсон та бүхэнд баяр хүргэе. Одоо улс орны өмнө цаг алдалгүй шийдвэрлэх хариуцлагатай үе ирээд байна. Юуны өмнө өөрийгөө бус улс орноо бодолцож, шийдвэрээ гаргах хэрэгтэй. Эрх мэдлээ ашиглан өөртөө болон ойр дотныхондоо гаргасан шийдвэрээ гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг нь тогтоогдсон. Нийтдээ 1100 гаруй тендэрийг өөрсдийн хамаарал бүхий компанидаа авсан байсан. Та бүхэн ард түмэнд үйлчлэх ёстой хүмүүс болохоос тэдний итгэлээр далимдуулан өөртөө хөрөнгө орж, ашиг олох биш шүү.

 

Сонгуулийн сурталчилгааны үеэр гарсан маргаанд СЕХ тайлбар хийсэнгүй. СЕХ-ны удирдлага цаашид огцрох шаардлага үүсч байна. Ард түмний төлөөллийн байгууллагадаа итгэх итгэлийг хөсөдүүлж байна.

 

УИХ-ын сонгуульд 62 суудал авч ялалт байгуулсан МАН найман жил төр, засгийг засаглах эрх олдож байна. Та бүхэнд одоо бусдад  бурууу тохох эрх байхгүй. Ард иргэдийн амьжиргааг дордуулахгүй, ажлы байрыг бий болгох хэрэгтэй.

 

Сөрөг хүчний үүрэг хүлээсэн АН сөргөлдөх, талцахаас илүүтэй хамтрах чиглэлийг барих хэрэгтэй. Монголын 900 мянган өрхийн амьдралыг сайжруулахын төлөө олонхийн бүлэгтэй хамтарч ажиллах ёстой. Өмнөх парламентын талцал хуваагдлыг давтахгүй байж, итгэл, хариуцлагатай ажиллах ёстой. Намаа шинэчилсэн шиг шинэчлэхгүй, бүлэглэлийн хэмжээнд байсаар байвал улс төрийн тавцангаас арчигдахын тэмдэг юм.

 

Сонгууулийн систем, аргачлалаа сонгох шаардлага тулж байна. МАН хоёр сонгууль дараалан сонгогчдын 40 гаруй хувийг хүлээсэн хэрнээ олонхийн суудал авч, иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Сонгуулийн систем тогтолцоог хэрэгжүүлэхгүй бол ардчилал маань хөгжихгүй. Хууль тогтоох дээд байгууллагад шалгуур тавихгүй бол цагаан захтай гэмт хэрэгтнүүдийн хоргодох газар болж байна. Мэдлэг боловсрол гэхээсээ ёсзүйд өндөр шалгуур тавих хэрэгтэй. 

 

Та бүхэн иргэдийнхээ итгэлийг эвдэлгүй, өмнүүр нь орж өөрсдөдөө боломж илэрхийлэлгүй ажиллана гэдэгт итгэж байна хэмээв. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
амжилт:
17 тойргоос нэр дэвшин гаргасан гишүүд болон Л.Энхамгалан, болон нийт ардын намын гишүүддээ ажлын амжилт хүсье.
2020-06-30
ооооо:
Гишүүдээ. Заншатар шиг ах, эгч дүү нараа төрийн албанд шургуулж , төрийн албыг замхруулахгүй, шудрага байхыг хүсье. Төрийн тендер нэрээр төрийн албан байрыг склад болгохгүй байхыг хүсье. Барилгын яам тэр склад болгосон лабораториосоо ичээч. АТГ үүний хаагуур явж бна
2020-06-30
sss:
Сонгуулийн хороо энэ царцааны асуудлаа цэгцэл. Энэ чинь ард түмнийг хагалж бутаргах үндэс болж бна шүү. Иргэний бүртгэл мэдээлэлийн төв энэ замбраагүй ажлаа цэгцлэж их хуралд тайлангаа тавь
2020-06-30
Arde:
Delgersaihaniigaa yah gej bna?
2020-06-30