АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Өмнөд Солонгост айлчилна
2020-06-30

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, БНАСАУ-ын асуудлаарх АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Биган ирэх долоо хоногт Өмнөд Солонгост айлчилна гэж дипломат эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр КBS дамжууллаа. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, одоогийн байдлаар талууд айлчлал хийх өдөр болон хэлэлцэх асуудлыг зөвшилцөж байгаа гэнэ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга өнгөрсөн оны 12 дугаар сард БНСУ-д айлчилсанаас хойш зургаан сарын дараа ийнхүү Сөүлийг зорих гэж байгаа юм.

 

Стивен Биган айлчлалынхаа үеэр Солонгосын хойг дахь энх тайван, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Өмнөд Солонгосын тусгай төлөөлөгч Ли До Хун болон Гадаад хэргийн дэд сайд Чо Сэ Ён нартай уулзахаар төлөвлөж байгаа гэнэ.

 

Энд дуулгахад, зургадугаар сарын 18-ны өдөр БНАСАУ-ын асуудал эрхэлсэн Өмнөд Солонгосын тусгай төлөөлөгч АНУ-д айлчилж, Солонгосын хойг дахь нөхцөл байдал болон хариу арга хэмжээ авах асуудлыг Стивен Бигантай хэлэлцэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин