Өнөөдрөөс 16 боомт дээр орон нутгаасаа авсан гэрчилгээ, мэдэгдлээр ААН-үүд экспорт, импорт хийнэ
2020-07-01

 

 

МХЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Зарим экспортын гэрчилгээ, импортын мэдэгдлийг орон нутгийн хяналтын байгууллагад шилжүүлэх тухай тогтоол өнөөдрөөс буюу долдугаар сарын 01-ээс хэрэгжиж эхлэхээр болсон байна.

 

МХЕГ-ын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Л.Дашмягмаржав:

 

-Экспорт, импортын гэрчилгээ мэдэгдлийг аймаг орон нутагт хилийн мэргэжлийн албад шилжүүлж байгаа. Энэ ажил оны эхэнд гуравдугаар сард шилжих байсан ч коронавирустай холбоотой хойшлогдож өнөөдрөөс буюу долдугаар сарын 01-ээс эхэлж байна. Аж ахуй нэгжүүд аймаг орон нутгаасаа авна. Аж ахуй нэгжүүдийн зардал мөнгө, цаг хугацааг хэмнэсэн. Өнөөдрөөс эхлээд 16 боомт дээр тухайн орон нутгаас авсан гэрчилгээ мэдэгдлээр экспорт, импорт хийнэ. Боомт бүхий аймгуудын мэргэжлийн хяналтын газар, хийлийн мэргэжлийн хяналтын алба, нийслэлийн мэргэжлийн хяналтын экспорт, импортын хорио цээрийн хэлтсүүд энэ гэрчилгээ мэдэгдлийг олгоно. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт стратегийн холбогдолтой зарим нэр төрлийн гэрчилгээ мэдэгдэл олгогдоно. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас холбоодоор дамжуулан ААН-ийн санал хүсэлтийг тусгаж ийм шийдвэр гарсан. Мөн манай улсын хилээр орж байгаа бүтээгдэхүүн дээр МХЕГ болон холбогдох байгууллагуудаас ямар нэгэн хязгаарлалт тавиагүй. УОК-ын шийдвэрийн дагуу зөвхөн БНХАУ-аас далайн гаралтай бүтээгдэхүүнийг энэ сарын 07 хүртэл 14 хоногийн хугацаатай хязгаарласан байгаа.

 

Shuud.mn
Сонин хачин