ШУУД: МАН-ын дарга У.Хүрэлсүхийг 31 дэх Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр баталлаа
2020-07-01

 

МАН-ын долдугаар бага хурал өндөрлөлөө. Бага хурлаар Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн баталсан. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:

 

-Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэхээр бага хурлаараа баталлаа. МАН-ын хувьд ялалт гэхээсээ хариуцлага ирж байна. Ирэх дөрвөн жилийн хугацаанд маш том үүрэг хариуцлага байгаа. 2.9 тэрбум ам.долларын өрийг төлж барагдуулна. Ажлын байрыг нэмэгдүүлнэ. Хүчээ нэгтгэж багаараа ажиллахаа илэрхийлж байна гэв. 

 

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар үргэлжлүүлэн ажиллахаа мэдэгдэж, ЖДҮ-д нэр холбогдсон зарим гишүүд Засгийн газарт тодорхой албан тушаал хашихыг үгүйсгээгүй юм. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
bor:
ulam sn ajillaarai.tand itgedeg shyy bid.Elbegdorj shig yariad chalchaad bx bish tyrgen tyrgen nydend haragdahaar yumnuud zunduu hiij baigaad chini bayarlaj bna.tsalin tetgeveree nemj ene olon hyniig ergeed gadaad yavahaargyi tsalin olgoj ajilluulaarai.tsalin sn bol ajil golohgyi gadaad yavahgyi eh ornoo hamtdaa hugjyylie
2020-07-01
Мэргэжлийн хүн:
Өмнө байсан ерөнхий сайдуудаас эх орноо гэх сэтгэлтэй нь энэ хүн байлаа.
2020-07-01
иргэн:
2019 оны 8-р сард хуулийн зөрчилтөй уурхайн комппаниудыг цэгцэлж А лицензийг хураах, хянах, цаашид олголтыг хязгагарлах, байгаль орчиноо хамгаалж ХАА-МАА ба тэдгээрт түшиглэсэн салбаруудаа хөгжүүлж ажлын байр бий болгоно гэсэн амлалтад чинь үндэслэн саналаа өгсөн шүү. Энэ ажлуудыг нэхнэ шүү.
2020-07-01
gerel:
Mongol ylsiin maani bolovson xychin iim l tyvshend baigaag xaryylj baina.
2020-07-01
ЭНЭ НЭГ ХУДЛАА ЯРЬЖ СҮР ҮЗҮҮЛСЭЭР БАЙГААД ГАРЧИХ ЮМАА. ЭНЭНИЙ ҮЙЛ НЬ ИРЖ УДАХГҮЙ ЛАЙГАА ҮҮРЧ ЯВНАА.
2020-07-01