Л.Мөнхтүшиг: Хоёрдугаар сард хүсэлт гаргасан иргэдийг татан авна
2020-07-01

 

Улсын онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

Улсын онцгой  комиссын шуурхай штабын дарга: Б.Ууганбаяр:

 

-УОК-ын ээлжит 25-р хуралдаан зургадугаар сарын 30-нд  болж, гамшгаас хамгаалах  өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг энэ сарын 15-ны дуустал сунгалаа. Шуурхай штабаас нийтдээ 26 удаагийн захиалгат нислэг үйлдсэн байгаа. Агаарын татан авалтаар 5916, авто зам болон явганаар 5588, нийт дүнгээр 11504 хүнийг татан авсан байна. Зургадугаар сард тусгай үүргийн 10 нислэгээр 2358 иргэнийг татан авах ажлыг зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 27 байршилд 2316 хүн тусгаарлах байранд байна. Орон нутагт гурван цэгт 242 иргэн байгаа. Өнөөдрийн байдлаар нийтдээ  2558 иргэн тусгаарлах байранд байна. Харин 664 хүн гэрийн ажиглалтад шилжсэн байгаа.

   

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:

 

-Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг энэ сарын 15-ныг дуустал сунгасан ч хилийн зорчих хөдөлгөөнийг зогсоосон хязгаарлалт долдугаар сард үргэлжилнэ.

 

  • 7 дугаар сарын 2-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/  хоёр нислэг

 

  • 7 дугаар сарын 4-нд Токио-Улаанбаатар /Япон улсад байгаа иргэдээ татан авна/

 

  • 7 дугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/  хоёр нислэг

 

  • 7 дугаар сарын 9-нд Истанбул-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, иргэдээ татна. 

 

  • 7 сарын 15-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэж транзит зорчигчдыг авна.

 

  • 7 сарын 20-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/  

 

  • 7 сарын 21-нд Токио-Улаанбаатар тусгай үүргийн нислэг

 

  • 7 сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар нислэг гэх зэрэг нислэгүүдийг үйлдэнэ. Долдугаар сарын сүүлээр тусгаарлах байрны боломж бололцооноос үүдэн дахин нислэг үйлдэх эсэх нь шийдэгдэнэ. 

 

Мөн зөвхөн тусгай үүргийн нислэгээр зорчигчдоо татан авдаггүй. ОХУ-д байгаа оюутнуудаа гуравдугаар сараас эхлэн татан авч байгаа. Энэ сарын 05-06-ны өдрүүдэд Алтанбулаг боомтоор татаж авна.

 

БНХАУ-д байгаа нутаг буцах хүсэлтэй гаргасан иргэдийг энэ сарын 02-03-ны өдрүүдэд Замын-Үүд боомтоор татаж авахаар боллоо.  Өнөөдрийн байдлаар БНХАУ-аас буцах хүсэлтээ гаргасан 308 иргэн байна. Үүнд албан буцаагдаж байгаа, ял эдэлж байгаад суллагдсан, оюутан, эмчилгээнд байж байгаад буцаж байгаа иргэд байгаа. Энэ долдугаар сард нийтдээ 3000 мянга орчим иргэнийг татаж авна.

 

Иргэдээсээ хүсэх нэг зүйл байна. ЭСЯ-ны гадаа  үймээн, самуун гаргаж байна. Үймээн самуун гаргаснаараа татаж авна гэсэн үг биш. Бид татан авах иргэддээ хүндэтгэн үзэх таван шалтгаанаа тавьж байгаа. Шалгуур хэвээрээ. Гэхдээ УОК-ын даргаас хүндэтгэн үзэх таван шалтгаанд багтахгүй байгаа ч  хоёр, гуравдугаар  сараас ирэх хүсэлтээ гаргасан ч ирж чадахгүй байгаа иргэдээ аваарай гэсэн чиглэл өгсөн. Үүнтэй холбоотой хүсэлт гаргасан хүмүүсийн өргөдлийг хугацаагаар нь жагсааж байгаа. Дараагийн нислэгүүдээр  буцах хүсэлтээ гаргаад удаан хугацаагаар хүлээж байгаа иргэдийг таван шалгуур үл харгалзан  авах чиг баримталж байна.  Тиймээс иргэд та бүхэн үймээн самуун үүсгэж, тухайн улсын хууль тогтоомж зөрчихгүй байхыг анхааруулж, уриалж байна.

 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин
keepswimming:
yah ynen. yaachihaad hilee haagaad syrjigneed bgaan. uls ornuud ongoilgood ehelchlee.. horio tseeree togtoogood oruulaachee..garah niyaj garch bgaan yer ni
2020-07-02
Хуцалгүй хилээ нээ. Гэр орондоо очих гэж байгаа болохоос та нарын гэрт очих гэж гуйгаагүй. Очиж байгаад новш болгоно шүү ацнууд аа!!!
2020-07-01
keepswimming:
yah ynen. yaachihaad hilee haagaad syrjigneed bgaan. uls ornuud ongoilgood ehelchlee.. horio tseeree togtoogood oruulaachee..garah niyaj garch bgaan yer ni
Ааяа:
Солонгосын ЭСЯ цахим өргөдлийг хүлээн авч бүртгэхгүй хохирсон иргэд яах вэ. тэд бид явах хүний нэрийг огт мэдэхгүй%,УОК нэр гаргаж бгаа гэсэн хариу утсаар өгч бгаа гэсэн
2020-07-01