“Хашхан” ХХК болон “Сайн хөрш” ТББ-ын хамт олон хандив өргөлөө
2020-07-01

 

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.

 

 Тухайлбал, өнөөдөр  “Хашхан” ХХК-иас  10 сая төгрөгийн өртөг бүхий 20 ширхэг ор, 20 ширхэг орны матрас, 20 ширхэг сандал, 20 ширхэг тумбочкаг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.

 

Мөн “Сайн хөрш” ТББ-аас голомтод үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа ажилтан, алба хаагчдын хэрэгцээнд зориулж 16 000 ширхэг амны хаалтыг хандивлалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин