ШУУД: УИХ-ын дэд даргаар Т.Аюурсайхан, С.Одонтуяа нарыг сонголоо
2020-07-01

Анхдугаар чуулганы хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын дэд даргаар МАН-аас Т.Аюурсайханы нэрийг дэвшүүллээ. Танилцуулгыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав.

 

 

Т.Аюурсайханы товч намтар: 

 

Төгссөн сургууль, мэргэжил:

  • 1993 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль
  • 1995-1999 онд БНТУ-ын Докуз Ейлүл их сургууль эдийн засагч
  • 2004-2006 онд Сөүлийн Үндэсний их сургууль, Японы олон улсын их сургуулийг олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр
  • 2007-2014 онд ХААИС-ын Эдийн засаг, бизнесийн сургуулийн аспирантур
  • 2014 онд Эдийн засаг, менежментийн чиглэлээр докторын зэрэг /Ph.D/ хамгаалсан.

 

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 2000-2005 онд “Аста Пресс” ХХК-д эдийн засагч, Ерөнхий захирал
  • 2006-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах
  • 2008-2012 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны дарга
  • 2009-2012 онд Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
  • 2012 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга
  • 2013-2015 онд Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дэд дарга
  • 2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ:

  • 2010 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
  • 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
  • 2015 онд Онцгой байдлын төлөө медаль
  •  

ГАДААД ХЭЛ:

  • Англи, Орос, Турк, Япон

Дараагаар нь УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын дэд даргаар С.Одонтуяаг нэр дэвшүүлснийг танилцуулав. 

 

С.Одонтуяагийн товч намтар: 

 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1982 онд Нийслэлийн 1 дүгээр дунд сургууль
  • 1988 онд ОХУ-ын Санкт Петербургийн их сургууль, олон улсын эдийн засагч, бакалавр
  • 1988-1989 онд СПИС, Бизнес удирдлагын магистр
  • 1990-1992 онд АНУ, Япон Улсад макро эдийн засгийн чиглэлээр суралцсан
  •  

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

 

  • 1988-1991 онд ШУТМ-ийн төвд мэргэжилтэн
  • 1991-2012 онд “Сод трейд”, “Лотс Инвест” ХХК-ийн захирал
  • 2008-2012 онд “Иргэн Та Баялаг” сангийн тэргүүн
  • 2010-2012 онд Эрүүл мэндийн сайдын зөвлөх
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2020 онд Баянгол дүүргийн Засаг дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

 

ШАГНАЛ:

  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
  • Эрүүл мэндийн тэргүүний ажилтан
  • Сангийн яамны тэргүүний ажилтан
  • ХАХНХ-ын тэргүүний ажилтан
  •  

ГАДААД ХЭЛ:

  • Англи, Орос

Гишүүд нэр дэвшигчдэд асуулт тавьж, хариулт авсны дараагаар санал хураалт явууллаа. УИХ-ын дэд даргаар Т.Аюурсайхан, С.Одонтуяа нарыг сонгохыг дэмжлээ. 

 

 

УИХ-ын байнгын хороодыг байгууллаа

 

15:20 цаг:

 

УИХ-ын Анхдугаар чуулганы хуралдаанаар байнгын хороодыг байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. Үүнд:

 

  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
  • Төрийн байгуулалтын байнгын хороо
  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
  • Эдийн засгийн байнгын хороо
  • Төсвийн байнгын хороо
  • Өргөдлийн байнгын хороо
  • АН, МАН-ын бүлгийг байгууллаа

 

 

15:10 цаг:

УИХ-ын Анхдугаар чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд намын бүлэг  байгуулж, сонгосон шийдвэрийг УИХ-ын дарга танилцууллаа. 

УИХ дахь МАН-ын бүлэг 62 гишүүнтэй байгуулагдаж, бүлгийн даргаар Д.Тогтохсүрэн сонгосон байна. 

 

Дараагаар нь УИХ дахь АН-ын бүлгийг 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсныг танилцуулав. АН-ын бүлгийн даргаар Б.Ганбатыг танилцуулж байгаа юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин