ШУУД: Засгийн газрын сайд нартаа хариуцлага тооцож ажиллана
2020-07-02

11:45 цаг: 

УИХ-ын Анхдугаар чуулганаар Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томиллоо.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

 

 

-Сонгуулийн ялалт хариуцлагаар солигдож байна. Цаашид МАН, АН-ын хамтын ажиллагаанаас Монгол Улсын ирээдүй хамаарна. Улс орны хөгжлийн төлөө намууд нь эв нэгдэлтэй байх хэрэгтэй гэдгийг ууган намын дарга, улсын Ерөнхий сайдын хувьд хэлж байна. 

 

Шинэ Засгийн газар хүнсний асуудалд анхаарч ажиллан, эдийн засгаа хөгжүүлнэ. Ирэх дөрвөн жилд:

 

1.Импортлогч улсаас экспортлогч улс болцгооё.Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьж, үндэсний баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулна. ОХУ, Монгол, Хятадыг холбосон байгалийн хийн холбоо барих ажлыг эхлүүллээ. Баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжинэ. 

 

2. Нийгэмд шударга ёсыг тогтоож, цахим Монгол болцгооё. Улс төрийн утаа манан ч сарниж эхэллээ. Нам дамжсан улс төрийн олигархи бүлэглэлтэй тэмцэж байна. Хууль дүрэм хэрэгждэг улстай болохыг хүсч байна. Цаашид задарсныг засаглаж, ядарсныг засдаг болно. 

 

3.Иргэдийн амьдралаа дээшлүүлж, дундаж давхрагыг тэлнэ. Орлогод нийцсэн орон сууцны хороолол, түрээсийн байрыг бий болгоно. Нийгмийн хамгаалал, халамжийн болдлого оновчтой болгоно. Зээлийн хүүг нэг хувийн хүртэл бууруулна. 

 

4.Хот хөдөөгийн зохист харьцааг бий болгоно. 

 

 

Би Засгийн газрын сайд нартаа хариуцлага тооцож ажиллана гэдгээ хэлье. Ирэх дөрвөн жил эдийн засгаа өсгөсөн, ажлын байрыг нэмэгдүүлсэн, шударга ёсыг бэхжүүлсэн он жилүүд байх болно. 

 

 Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томиллоо

 

11:35 цаг: 

 

УИХ-ын Анхдугаар чуулганы хуралдаанаар Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томиллоо.

 

У.Хүрэлсүх: Сөрөг хүчинтэйгээ хамтарч ажиллана. Бид дайсан биш, анд нөхөд

 

10:20 цаг: 

 

УИХ-ын Анхдугаар чуулганаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: 

 

-Монголд хууль хэрэгжиж байна уу. Намын харъяаллаар ажлаас нь халж байна. Шүүхийн шийдвэрээр ажилд нь авах болсон. Гэтэл буцааж ажилд нь авахгүй байна. 

 

Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх: 

 

-Монголд хууль хэрэгждэг нийгэм байх ёстой. Хууль хэрэгждэг төртэй байх ёстой. Үүний төлөө ажиллана.  

 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

 

-Ард түмэн сонголтоо хийж, МАН үнэмлэхүй олонхи боллоо. АН-д 11 суудал өгч сөрөг хүчний байр сууринд байна. Сөрөг хүчинтэйгээ хэрхэн ажиллах вэ? Стратегийн хүнсээ яаж 100 хувь дотооддоо хангах вэ?

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: 

 

-Сөрөг хүчинтэйгээ хамтарч ажиллана. Бид дайсан биш, анд нөхөд. АН-тай хамтарч ажилладаг байсан. Цаашдаа ч хамтарч ажиллана. Та бүхэн зарчмын шаардлагаа тавьж байгаарай, харин битгий доромжлоорой. 

 

Хүнсний хэрэгцээг дотооддоо хангах төдийгүй, цаашдаа хүнс экспортолдог улс болно. 

 

Цар тахлын үед хэрэгжүүлсэн арга хэмжээ үр дүнгээ өгсөн. Бид дотооддоо коронавирус халдварлаагүй цорын ганц улс болсон. Одоо иргэдээ гадаадаас татан авчирах хэрэгтэй байна. 

 

Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна

 

10:10 цаг:

 

УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаан эхэллээ. Хуралдаанаар МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад томилохыг Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжсэн юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бүхнийг төрд хурааж авна гэж дүвчигнэхээ больж үндэсний татвар төлөгч компани а/ а нэгжүүдээ дэмжээрэй ! Хувийн өшөө хонзонгоо болиорой!!!! Өшөө авалт хийдэг шүү! Шударгаар шүүмжилсэн хүнийг шоронд хорьдогоо боль ! Хүрэлсүх ээ!!!
2020-07-02
Zochin:
Eronxii saidaa XADGALAMJ zeeliin xorshoonii xoxirochidiin xoxirliig baragduulaarai.Ondor nastnuud mash ix xvleej b.na
2020-07-02
Maш их хариуцлага:
Маш их хариуцлага ... хүлээлт.... үр дүнг шаардсан Нэхэл хатуутай сонгууль
2020-07-02
Maш их хариуцлага:
Маш их хариуцлага ... хүлээлт.... үр дүнг шаардсан Нэхэл хатуутай сонгууль
2020-07-02
Амжилт хүсье.:
Ерөнхий сайдаа таны хамгийн эхний хийх ажил бол энэ хэдэн мөнгө хүүлэгч банкны зээлийн хүүг амалснаараа багасгах ажил шүү.
2020-07-02