Т.Доржханд: Дэд сайд, агентлагийн дэд дарга нарыг цомхотгож өгөөч

УИХ-ын Анхдугаар чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдын томилгооог хэлэлцэж байна. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилохтой холбоотой гишүүд үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлэх учир гишүүд нь мэргэжлийн баймаар байна. Санхүү, эдийн салбар мэргэжлийн хүн баймаар байна. Эрүүл мэнд салбарт бас мэргэжлийн хүн байх хэрэгтэй.
Засгийн газрын бүтцийн шаардлагагүй орон тоог цөөлмөөр байна. Дэд сайд, агентлагийн дэд дарга нарыг цомхотгож өгөөч. Маш хүнд байгаа үед үр ашиггүй албан тушаалыг цомхотгож өгөөч.
Банк, санхүүгийн салбарт реформ хиймээр байна. Засгийн газар нь бизнес, улс төрөөс хамааралгүй улс хөгжсөн байдаг. Улс төр, бизнесийн ашиг сонирхлоос хамаарахгүй Засгийн газрын бүрдүүлэх хэрэгтэй гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ