ШУУД: Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүнийг сонголоо
2020-07-02

 

 

УИХ-ын Анхдугаар чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг дахин томиллоо. Дараагаар нь Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэв. Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд хамгийн олон удаа УИХ-д сонгогдсон гишүүд багтдаг. 

 

 

Дэд хорооны бүрэлдэхүүнд Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, С.Батболд, С.Бямбацогт нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгажээ. 

 

Үүнд АН-ын бүлгийн гишүүн Ц.Туваан: 

 

-Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд АН-ын төлөөллөөс оруулъя. Дандаа эрх баригч хүчнээс байна гэлээ. Мөн "Та бидний эвсэл"-ийн төлөөлөл УИХ-ын гишүүн С.Ганбаатар тус дэд хорооны бүрэлдэхүүнд орох санал хэллээ. 

 

УИХ-ын гишүүн н.Өнөрболор:

 

-УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсоныг хэлэлцэж, хүчингүй болгож өгөхийг хүсч байна. Би уулзах цаг авах гэсэн боловч зөвшөөрөөгүй байгаа гэлээ. 

 

Ийнхүү гишүүд хэлэлцээд Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнийг сонгон баталлаа. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ хороог би ойлгохгүй бна. Гэмт хэрэгтэнг аварч хамгаалах ажил хийдэг гэж ойлгож болох уу
2020-07-02